Гүйцэтгэх үндсэн үүрэг: Компанийн цалин хөлс, урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх судалгаа шинжилгээ хийх, удирдлагыг шаардлагатай мэдээллээр хангах; Компанийн алба хэлтсийн үр ашигтай ажиллах эдийн засгийн механизм, тооцоо үндэслэлийг гаргах, компанийн хэсгийн үйл ажиллагааны зардлын нэгдсэн төлөвлөлтийг хийж, хяналт тавих.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Эдийн засаг (0311), Төрийн удирдлага (041301); Нягтлан бодох бүртгэл, татвар (0411), Маркетингийн менежмент мэргэжилтэй.
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх.
Бүрдүүлэх материал
- Ажилд орохыг хүссэн гар өргөдөл
- Анкет
- Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
Материал хүлээн авах
- 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл өөрийн ажлын байранд хүлээж авна.
- Холбоо барих: 99989800, 88046464