Зөвлөмж
- Та техникийн нөхцөл авах хүсэлт илгээхээсээ өмнө ЭНД дарж техникийн нөхцөл олгох журамтай танилцана уу.
- Бүрдүүлэх материал болон үйл явцтай холбоотой асуудал тулгарсан тохиолдолд техникийн нөхцөл хариуцсан инженер Л.Мөнх-Эрдэнэ /Утас: 9987-7442/-тэй холбогдож зөвлөгөө авна уу.
1. Бүрдүүлэх материал
- ЦЭХ-нд холбогдохыг хүссэн ААН байгууллага албан бичиг, хувь хүн бол өргөдөл
- Газрын гэрчилгээний хуулбар
- Үл хөдлөх гэрчилгээний хуулбар
- Кадастрын зураг
- Эзэмшигчийн иргэний үнэмлэхний хуулбар
- Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
- Хэрэглэх цахилгаан эрчим хүчний судалгаа /кВт жагсаалтаар/
- Техникийн нөхцөлийн тодруулга хуудас авч бөглөсөн байх. Тохирох тодруулга хуудаа доороос татаж авна уу.
- Бүрдүүлэх материалаа бүрэн бүрдүүлэн ХҮТ-ийн мэдээллийн ажилтан өгнө.
д/д | Төрөл | Иргэний ахуй | Иргэний үйлдвэрлэл үйлчилгээ | Аж ахуйн нэгжийн үйлдвэрлэл үйлчилгээ |
1 | 2 | 3 | 4 | 5 |
1 | Шинээр холболт хийх | ТХ-1 | ТХ-2 | ТХ-2 |
2 | ЦДШ, дэд станц зөөх | ТХ-3 | ТХ-3 | ТХ-3 |
3 | Хугацаа сунгах | ТХ-1 + ТХ нэмэлт | ТХ-2 + ТХ нэмэлт | ТХ-2 + ТХ нэмэлт |
4 | Хүчин чадал өөрчлөх | ТХ-1 + ТХ нэмэлт | ТХ-2 + ТХ нэмэлт | ТХ-2 + ТХ нэмэлт |
5 | Холболтын цэг өөрчлөх | ТХ-1 + ТХ нэмэлт | ТХ-2 + ТХ нэмэлт | ТХ-2 + ТХ нэмэлт |
6 | Хэрэглэгчийн зэрэглэл нэмэх | – | ТХ-2 + ТХ нэмэлт | ТХ-2 + ТХ нэмэлт |
7 | Нэр шилжүүлэх | ТХ-1 + ТХ нэмэлт | ТХ-2 + ТХ нэмэлт | ТХ-2 + ТХ нэмэлт |
Санамж
Материал өгснөөс хойш ажлын 14 хоногийн хугацаанд техникийн нөхцөлийн шийдвэр гарна.
2. Холболт хийгдэхэд тавигдах шаардлага
- 0.4 кВ хүчдэлийн шинэ хэрэглэгчдэд холболт хийхэд тавигдах шаардлага
- 6 кВ ба түүнээс хүчдэлийн шинэ хэрэглэгчдэд холболт хийхэд тавигдах шаардлага
3. Төлбөр тооцоо
0.4 кВ хүчдэлийн шинэ хэрэглэгч
- Техникийн нөхцөл олголтын төлбөрийг тушаах
- Газардуулга хэмжилтийн төлбөрийг тушаах
6 кВ ба түүнээс дээш хүчдэлийн шинэ хэрэглэгчид
- Техникийн нөхцөл олголтын төлбөр
- Реле хамгаалалтын тавилын тооцооны төлбөр
- Хэмжилт туршилтын төлбөр
- Техникийн комисс ажиллах зардал
- Таслалт, залгалтын төлбөр
4. Түгээх сүлжээнд шинэ хэрэглэгч холбоход шаардлагатай баримт
- 0.4 кВ хүчдэлийн шинэ хэрэглэгчид шинэ хэрэглэгч холбох зөвшөөрлийн хуудас
- 6 кВ ба түүнээс дээш хүчдэлийн шинэ хэрэглэгчид техникийн комиссын дүгнэлт, акт
Холбоос
Удирдах албан тушаалтнуудын товч мэдээллийг ЭНД дарж харна уу.
5. Хэрэглэгчдэд үйлчлэх төв дээр ирж гэрээ байгуулах
Өөрийн харъяа салбарын хаягийн мэдээллийг ЭНД дарж харна уу.
6. Салбарын ээлжийн инженерт захиалга өгч хүчдэлд холбуулах
Санамж: Захиалгыг хоёр өдрийн өмнө өгнө.