Цахим төлбөр

Та хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр буюу тогны мөнгөө 2 төрлийн аргаар интернэт ашиглан төлөх боломжтой.

Санамж

Энэхүү зааврыг Хаан банкны интернэт банк апплейкшн ашиглаж хийсэн тул бусад банкны апплейкшнээс үйлдлийн дараалал болон харагдах байдлын хувьд өөр ч гэсэн ерөнхий агуулга нь ижил болно.

Хэрхэн интернэт банкаар тогны мөнгөө төлөх вэ?

Та Хаан банк, Төрийн банк, Хас банкны интернэт эсвэл мобайл банкны хэрэглэгч байх шаардлагатай.
Жич: Хэрвээ та Дорноговь салбарт харъяалагддаг бол Худалдаа хөгжлийн банкны интернэт эсвэл мобайл банк ашиглах боломжтой.

Үйлдлийн дараалал:

Шат 1

Интернэт банк руу нэвтрэх нэр, нууц үгээ хийж нэвтэрч орно.

Шат 2

Гүйлгээ цэс рүү орно.

Шат 3

Хүлээн авагчийн данс хэсэгт өөрийн харъяа салбарын дансны дугаар, Шилжүүлэх дүн хэсэгт мөнгөн дүн, Гүйлгээний утга хэсэгт 7 оронтой хэрэглэгчийн кодоо бичнэ. Хүлээн авагчийн нэр: БЗӨБЦТС ТӨХК.
Санамж:
– Хэрвээ та хэрэглэгчийн 7 оронтой кодоо мэдэхгүй бол харъяа салбартайгаа холбогдож мэдэх боломжтой. ЭНД дарж холбоо барих утасны дугаарыг харна уу.
– Салбаруудын төлбөр хүлээн авах дансны дугаар харах бол ЭНД дарна уу.

Шат 4

Мэдээллээ оруулаад Гүйлгээ хийх товч дээр дарна.
Анхаар:
– Жишээ болгож Дорноговь салбарын дансыг оруулсан болно. Хэрэглэгч та өөрийн харъяа салбарын дансыг оруулах шаардлагатай бөгөөд хүлээн авагчийн нэр нь БЗӨБЦТС ТӨХК байх ёстойг анхаарна уу.
Гүйлгээний утга хэсэгт хэрэглэгчийн 7 оронтой кодоо заавал бичих шаардлагатай.
Санамж:
– Хэрвээ та хэрэглэгчийн 7 оронтой кодоо мэдэхгүй бол харъяа салбартайгаа холбогдож мэдэх боломжтой. ЭНД дарж холбоо барих утасны дугаарыг харна уу.
– Салбаруудын төлбөр хүлээн авах дансны дугаар харах бол ЭНД дарна уу.

Шат 5

Гүйлгээний нууц үгээ оруулсанаар Гүйлгээ амжилттай гэж гарч ирнэ. Ингэснээр таны төлбөр хийгдэж дуусна.
Санамж: Цахимаар төлбөр төлсөн тохиолдолд НӨАТ-ын баримтыг billcenter.mn -д бүртгүүлж авах шаардлагатай болно. Энэхүү нэмэлт ажиллагаа нь манай компаниас үл хамаарах шийдвэр байсан тул давхар хүндрэл учруулсанд хэрэглэгчдээсээ хүлцэл өчье.

Санамж

Зааврыг оруулаагүй байгаа тул та бусад төлбөр төлөх аргуудаас сонгоно уу.

Санамж

Зааврыг оруулаагүй байгаа тул та бусад төлбөр төлөх аргуудаас сонгоно уу.