БЗӨБЦТС ТӨХК-ийн ТУЗ-н дэргэдэх- Дотоод аудиторын албан тушаал -1

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Ажлын байрны тодорхойлолтын дагуух ажил үүрэг

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Дотоод аудитор нь бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, нягтлан бодогч болон эдийн засагч мэргэжилтэй, тухайн мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан байх шаардлагыг хангасан байна.
  • Баримт бичиг боловсруулах, компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх
  • Удирдан зохион байгуулах чадвартай
  • Багаар ажиллах чадвартай
  • Дүн шинжилгээ хийх чадвартай

Бүрдүүлэх материал:

  • Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
  • Анкет (Нээлттэй ажлын байр – БЗӨБЦТС ТӨХК (bnedo.mn) -с анкетыг татаж авч бүрэн зөв бөглөх, цээж зураг наасан байх)
  • Боловсролын дипломын хуулбар, лавлагаа (e-mongolia лавлагаа), бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан тухай тодорхойлолт (e-mongolia лавлагаа)

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдрийн 16:00 цаг хүртэл “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргад хүлээлгэн өгнө. (Төв компаний 310 тоот өрөө, утасны дугаар 99024205)

Анхаарах зүйлс:

  • Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичих
  • Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй
  • Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана
  • Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна