Гүйцэтгэх үндсэн үүрэг: Салбарын хангах үйл ажиллагаанд хамаарах ажилтнуудын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хэрэглэгчдэд найдвартай, чанартай цахилгаан эрчим хүчийг борлуулан, түгээлтийн алдагдал бууруулах, борлуулалтын орлогыг тогтоосон хугацаанд бүрэн төвлөрүүлэх, авлага барагдуулах, тоног төхөөрөмж, өмч хөрөнгийн ашиглалтыг сайжруулж, компанийн үйлчилгээний нэр хүндийг хэрэглэгчдийн дунд өсгөх ажлыг зохион байгуулан хэрэгжүүлэх, эзэмшлийн заагийн хүрээнд 1000 В-оос доош хүчдэлийн цахилгаан хуваарилах щит, щитны оруулгын кабелын ашиглалт, засвар, дуудлага үйлчилгээг зохион байгуулан, ажилтнуудын аюулгүй ажиллагааг хангаж ажиллах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бакалавр болон түүнээс дээш боловсролтой
- Цахилгааны инженер-(071309), цахилгаан хангамж-(071310), цахилгаан системийн автоматжуулалт-(071304) мэргэжилтэй.
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй ажил ажилласан байх.
Бүрдүүлэх материал
- Ажилд орохыг хүссэн гар өргөдөл
- Анкет
- Мэргэжлийн үнэмлэхний хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
Материал хүлээн авах
- 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд өөрийн ажлын байранд хүлээж авна
- Холбоо барих: 99989800, 88046464