Дэлхийн банкнаас санжүүжигдэх ’Эрчим хүчний төсөл-2’’-ын хүрээнд БЗӨБЦТС ТӨХК-д 12,583 сая ам.долларын эргэн төлөгдөх хөнгөлөлттэй зээлийн нөхцөлтэйгээр төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Зээлийн төлөгдөх хугацаа 18 жил, эхний 6 жил үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн хүүг Сангийн яам болон БЗӨБЦТС ТӨХК хооронд байгуулах Дамжуулан Зээлдүүлэх гэрээнд 3.0% байхаар зааж өгсөн.
Төслийн зорилго:
- Хэрэглэгчдэд түгээж байгаа цахилгаан эрчим хүчний чанар, тоноглолын найдвартай ажиллагаа дээшлэнэ.
- Түгээлтийн алдагдлыг багасганаар борлуулалтын орлого нэмэгдэж, ашигт ажиллагаа нэмэгдэнэ
- Дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлснээр компаний үндсэн үйл ажиллагааны зардал буурна
Төслийн ажлын эзэлхүүн:
- Дэд станц барих ажлын хүрээнд
Дорноговь аймгийн Сайншанд суманд 35/10 кВ-ын 10 МвА хүчин чадалтай Өвөршанд дэд станц
- Цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх ажлын хүрээнд
6 кВ-ын хаалттай хуваарилах байгууламж-3ш, 6-10 кВ-ын дэд станц-17ш, 6/0.4 кВ-ын дэд станцын трансформаторын хүчдлийн түвшинг өөрчлөх-53 ш, 6-10 кВ-ын агаарын болон кабель шугам -114.87 км, 0.4 кВ-ын агаарын болон кабель шугам -332.54 км барих, гэр хороолол, орон сууц, аж ахуйн нэгжийн -33129 ширхэг ухаалаг тоолуур суурилуулах, хуучин орон сууцны 68 байрны цахилгаан хангамжийг сайжруулах ажлууд хийгдэнэ.
Бүрэн хэрэгжиж дууссан ажлууд
- БЗӨБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчдэд Үйлчлэх Төвүүдэд техник хэрэгсэл /суурин компьютер, ухаалаг дэлгэц, хэвлэгч машин, дата сервер, веб сервер/ ханган нийлүүлэх ажил гүйцэтгэгчээр “Саммит компьютер технологи” ХХК шалгарч №G-NCB-A8-1 дугаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Батлагдсан графикийн дагуу компанийн харъяа салбар хэсгүүдэд хуваарилагдсан болно.
- Багануур дүүргийн орон сууцны хуваарилах щитний хайрцаг, тэжээлийн кабель шугам, дагалдах тоноглолыг нийлүүлэх ажил гүйцэтгэгчээр “Энержитех прогресс” ХХК шалгарч №G-NCB-A-14A дугаар гэрээг байгуулан материалыг хүлээн авсан.
- Хэнтий Хэрлэн сум, Бор-Өндөр сум, Дорноговь Сайншанд сум, Замын-Үүд сумдын түгээх сүлжээний шинэчлэлийн ажлын зураг төсвийг гүйцэтгэхээр “Баясалтөгс” ХХК, Дундговь аймгийн Сайнцагаан сумын түгээх сүлжээг шинэчлэх, Багануур дүүргийн РП-1 6 кВ-ын хаалттай хуваарилах байгууламжийг шинэчлэх, Хэнтий аймгийн төвд 6 кВ-ын РП маягийн хаалттай хуваарилах байгууламж шинээр барих ажлын зураг, төсөв боловсруулах ажилд “Шугам ХХК” тус тус шалгарч зургийн ажлыг хийж дуусгасан.
- 3 фазын цахилгаан тоолуур, хэмжүүрийн трансформатор шалгах зөөврийн төхөөрөмж, цахилгаан дамжуулах кабель шугамын трасс тодорхойлогч, гэмтэл заагч багаж нийлүүлэх ажлын тендерт гүйцэтгэгчээр “Ганхолдинг” ХХК шалгарч G-NCB-A-12 дугаартай гэрээ байгуулан гэрээний дагуу багажуудыг нийлүүлж дууссан.
- 46 дэд өртөөнд 10/0.4 кВ-ын хүчний трансформатор суурилуулах ажлын тендерт “Актив Энержи Зоне” ХХК шалгарч G-NCB-A-2 дугаартай гэрээ байгуулан трансформаторуудыг нийлүүлж хүчдэлд залгасан.
- 35/6 кВ-ын Өвөршанд дэд станцын хүчдлийн түвшинг нэмэгдүүлэх, шилжүүлэх, трансформаторын хүчин чадлын нэмэх, бусад тоноглолыг бүрэн шинэчлэх ажлын автор, гүйцэтгэлийн хяналтын тендерт “Хас оргил эрчим” ХХК шалгарч A-CDS-C-19 гэрээг байгуулж хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж, гүйцэтгэлийн актаар баталгаажуулсан.
- “35/6 кВ-ын Өвөршанд дэд станцын хүчдэлийн түвшинг нэмэгдүүлэх шилжүүлэх, трансформаторын чадлыг нэмэгдүүлэх, бусад тоноглолыг бүрэн шинэчлэх ажил” Гүйцэтгэгч Да хот ХХК гэрээний хугацаанд хийж гүйцэтгэн, Улсын комисс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр газар дээр нь ажиллаж акт протокол үйлдэн, хэвийн залгасан.
- Говьсүмбэр аймгийн 0.4-6 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил гүйцэтгэгчээр “Энерготех сервтс ” ХХК шалгарч, W- NCB-A-14-2 дугаар гэрээг байгуулан гэрээний үүргээ биелүүлж ажилласан.
- Багануур дүүргийн 0.4-6 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил гүйцэтгэгчээр “Бридж констракшн” ХХК шалгарч, W-NCB-A-14-1 дугаар гэрээг байгуулан, гэрээний үүргээ биелүүлж ажилласан.
- Багануур дүүрэг болон Говьсүмбэр аймгийн түгээх сүлжээг шинэчлэн сайжруулах ажилд ажлын зургийн хяналт тавих гүйцэтгэгчээр “Гэрэлт шугамын зураглал” ХХК шалгарч №A-COS-C-22 дугаар гэрээг байгуулан зохиогчийн хяналт тавьж ажиллан дууссан.
- Борлуулалт, санхүүгийн арилжааны автоматжуулсан систем суурилуулж, ухаалаг тоолуурын системтэй холбох ажил гүйцэтгэгчээр “EСМ” ХХК шалгарч №G-NCB-A-9 дугаар гэрээ байгуулан, программыг хүлээн авч, ашиглаж байна.
- “Ухаалаг тоолуурын дэд бүтцийн систем”-ийн програм болон техник хангамжийн /AMR / тухай 2018 оны 08-р сарын 01-ээс ESP-2/ICS/C-5 тоот гэрээг Доминикан Улсын иргэн Рафаэль А.Куэто Стефанитай зөвлөх үйлчилгээ авах гэрээг байгуулан, зөвлөхийн үйлчилгээг авсан.
- Цахилгаан дамжуулах кабель шугамын гэмтэл тодорхойлох болон туршилт хийх өндөр хүчдэлийн лаборатори бүхий иж бүрэн автомашин нийлүүлэх тендерт “Цацрах Цог” ХХК шалгарч гэрээнд заагдсан туршилтын автолабораторийг нийлүүлсэн.
Гэрээ сунгаж, хийгдэж байгаа ажлууд:
- Дорноговь Замын-Үүд сумын 6-0,4 кВ-н түгээх сүлжээг шинэчлэх сайжруулах ажлыг Саруул өргөө констракшн ХХК 1,413.5 сая.төгрөгөөр гүйцэтгэхээр шалгарч W-NCB-A-22 дугаартай гэрээг 2020 оны 11-р сарын 6-нд байгуулсан. 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар ажлын явц-85% үргэлжилж байна. Гэрээний хугацааг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сунгахаар “ЭХТ-2”-т санал хүргүүлсэн.
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын түгээх сүлжээг шинэчлэх,сайжруулах ажлыг Проект ватт ХХК 3,321.1 сая.төгрөгийн төсөвт өртөгтэйгээр хийж гүйцэтгэхээр шалгарч W-NCB-A-20 дугаартай гэрээг 2020 оны 11-р сарын 6-нд байгуулсан. 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар ажлын явц- 84,2% үргэлжилж байна. Гэрээний хугацааг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сунгахаар “ЭХТ-2”-т санал хүргүүлсэн.
- Дорноговь Сайншанд сумын 6-0,4 кВ-н түгээх сүлжээг шинэчлэх сайжруулах ажлыг Биндэгноров ХХК 3,047.8 сая.төгрөгөөр гүйцэтгэхээр шалгарч W-NCB-A-21 дугаартай гэрээг 2020 оны 11-р сарын 6-нд байгуулсан. 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар ажлын явц- 94.3 % үргэлжилж байна. Гэрээний хугацааг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сунгахаар “ЭХТ-2”-т санал хүргүүлсэн.
- Хэнтий Бор-Өндөр сумын 6-0,4 кВ-н түгээх сүлжээг шинэчлэх сайжруулах ажлыг Мон-Энержи Корпораци ХХК 1,571.3 сая.төгрөгөөр гүйцэтгэхээр шалгарч W-NCB-A-21 дугаартай гэрээг 2021 оны 1-р сарын 25-нд байгуулсан. 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар ажлын явц- 91.25 % үргэлжилж байна. Гэрээний хугацааг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сунгахаар “ЭХТ-2”-т санал хүргүүлсэн.
- Багануур, Хэнтий, Говьсүмбэр салбаруудад 6 кВ-ын хаалттай хувиарлах байгууламж шинээр барих ажилд “Чинбат” ХХК шалгарч 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулан ажиллаж байна. 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар ажлын явц- 52% үргэлжилж байна. Гэрээний хугацаа 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дуусна.
- 1 ба 3 фазын хаалаг тоолуур, өгөгдөл цуглуулагч, гүйдлийн трансформатор нийлүүлэх тендерт ДСЦТС ТӨХК болон SHENZEN CLOU ELECTRONICS CO.LTD түншлэл 1,913,4 мян.долларын үнийн саналаар шалгарч G-ICB-A-16-2 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээний хугацааг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр сунгасан боловч, хил гаалийн хаалттай байдлаас шалтгаалан нэмэлт тоолуур ирээгүй байна.
- Хэнтий аймгийн Хэрлэн, Бор-Өндөр, Дорноговь аймгийн Замын-Үүд, Сайншанд хотын ЦТС шинэчлэн сайжруулах ажлын зургийн гүйцэтгэгчээр Баясал төгс ХХК шалгарч ажиллаж байна.
- Дундговь аймгийн Сайнцагаан хотын ЦТС шинэчлэн сайжруулах болон РП шинээр барих ажлын зургийн гүйцэтгэгчээр Шугам ХХК шалгарч ажилласан ба гүйцэтгэлийн хяналтыг тухайн компани хийж ажиллаж байна.
Гэрээ цуцалсан, дахин тендер зарлах ажил
- Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6-0,4 кВ-н түгээх сүлжээг шинэчлэх сайжруулах ажлыг “Алтай Трест” ХХК 6108,54 сая.төгрөгөөр гүйцэтгэхээр шалгарч W-NCB-A-23-2 дугаартай гэрээ байгуулан ажлаа хийж эхэлсэн боловч, 9 м урттай төмөр бетон тулгаар 474 ширхэгийг төслийн талбайд суурилуулсан. Цаашид тухайн ажлыг хийж боломжгүй гэрээг цуцлах албан хүсэлт ирсэний дагуу, тооллогын комисс талбайд ажиллан акт үйлдсэн. Тендерийг дахин зарлахаар төсвийг шинэчлэн ажиллаж байна
Төслийн хэрэгжилтийн талаар:
- Тухайн “ЭХТ-2” 2019 оноос хэрэгжиж эхэлсэнээс хойш өссөн дүнгээр нийт зардлын гүйцэтгэл 7.939 сая ам доллар буюу 63.09%-ийн санхүүжилтийг гүйцэтгэгч компаниудад олгоод байна.
- Нийт 24 нэр төрлийн ажил гүйцэтгэхээс 6 нэр төрлийн ажил хийгдэж байна. Нийт ажлын гүйцэтгэл 75.5 %-тай үргэлжилж байна
ГАРЧ БУЙ ХҮНДРЭЛҮҮД
- Үлдсэн 6 нэр төрлийн ажлын хувьд төлөвлөгөөнөөс графикийн хоцрогдолтой явж байгаа. Шалтгаан нь хил гаалийн хаалттай байдлаас болж, гүйцэтгэгч компанийн бараа материал 2-6 сарын хоцролт гарсан.
- Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6 кВ, 04 кВ-ын шинэчлэлийн ажлыг “Алтай Трест” ХХК гэрээ байгуулсан боловч, гэрээгээ цулах санал ирсэний дагуу гэрээг дүгнэх, цаашид төсвийг шинэчлэх, тендер зохион байгуулах ажил үе шатны дагуу үргэлжилж байна. Бид бүхэн тавьсан зорилтын хүрээнд 2024 оны 2 дугаар улиралд багтаан “ЭХТ-2” төслийн ажлыг бүрэн хийж дуусгахаар ажиллаж байна.
Төслийн эдийн засгийн үр өгөөж
- Байцаагч монтёр нэг шитнээс тоолуурын заалтыг авахад орон сууцанд 5347 төг, гэр хороололд 7454 төг, ААНБ-д 375 төгрөгийн цалингийн зардал сар бүр гардаг. Үүнийг төсөл хэрэгжих обьектийн хэмжээнд ажиллаж байгаа 44 байцаагчаар тооцоолж үзвэл 692,2 сая төгрөгийн цалин, НДШ-ийн зардал гарах бөгөөд орон тоог 33% бууруулахад энэ зардал 228,4 сая төгрөгөөр буурна.
- Засгийн Газрын 233 дугаар тогтоол, ЭХЗХорооны 53-р тогтоолоор төсөлд хамрагдсан шугам, дэд станц, машин механизмын үндсэн хөрөнгийн элэгдэл жилд 1321,0 сая төгрөг болно.
- Багануур дүүрэг, Хэнтий, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймаг, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум, Дорноговь аймгийн Замын –Үүд сумын 30047 ахуйн хэрэглэгч, 2669 ААНБ-ыг төсөлд хамруулснаар цахилгаан эрчим хүчний алдагдал 7605,4 сая кВт цагаар буурах бөгөөд хэрэглэгчдэд борлуулдаг цахилгаан эрчим хүчний үнэ 98,40 төгрөгөөр тооцоход жил бүр 748,4 сая төгрөгийн хэмнэлт гарах тооцоо байна
- Төсөл хэрэгжих цахилгаан түгээх салбаруудад цахилгаан эрчим хүчний тасалдал, цахилгаан хангамжийн чанар, төлбөр тооцоо, байцаагч нарын үйл ажиллагаатай холбоотой хэрэглэгчийн дуудлага 2016 онд 39870 гарч байсан бол төсөл хэрэгжсэний дараа 7974 болж 80 хувь буурах урьдчилсан тооцоо гарсан. Түгээх сүлжээний найдвартай ажиллагаа сайжирсанаар тасалдалтаас шалтгаалж дутуу түгээж байсан цахилгаан эрчим хүчний хэмжээ багасч борлуулалтын орлого нэмэгднэ.
Үр өгөөжийн талаар:
Хөрөнгө оруулалт | 12.583 сая ам.доллар буюу 30,828.35 тэрбум төг /1 ам.доллар-2,450 төгрөг/ |
Төслийн үр дүн 1 жилд: | |
Үйл ажиллагааны зардлын бууралт | 228,4 сая төг |
Элэгдэл хорогдлын шимтгэл 11.1% | 1321.0 сая төг |
ЦЭХ-ний алдагдал бууралт | 748.4 сая төг |
Нийт үр дүн жилд: | 2.297 тэрбум төгрөг |
Хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа | 13.4 жил |
БЗӨБЦТС ТӨХК-ИЙН ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ТАСАЛДЛЫН МЭДЭЭ /САЙДИ/
№ | Нэр | Нэгж | 2015 | 2016 | 2017 | 2018 | 2019 | 2020 | 2021 | 2022.08.31 |
1 | Төслийн зорилт | Минут | 43704 | 44541 | 45997 | 809 | 809 | 755 | 701 | 647 |
2 | Компани гүйцтгэл | Минут | 808.96 | 613.57 | 571.5 | 480.46 | 434.14 | 440 | 435 | 430 |
3 | Багануур салбар | Минут | 117.1 | 39.2 | 90.1 | 115 | 110 | 105 | ||
4 | Хэнтий салбар | Минут | 1005.3 | 97.1 | 448.81 | 440 | 435 | 430 | ||
5 | Дорноговь салар | Минут | 575.6 | 666 | 383.36 | 385 | 380 | 370 | ||
6 | Говьсүмбэр салбар | Минут | 329.5 | 305.34 | 658.3 | 600 | 595 | 590 | ||
7 | Дундговь салбар | Минут | 626.95 | 284.98 | 231.12 | 225 | 220 | 215 |