“Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Мэргэжил: Эрчим хүчний инженер /0713/, уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт /072902/, менежмент ба удирдахуй /0413/ чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх
  • Туршлага: Менежментийн ур чадвартай, 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажил гүйцэтгэж байсан, мэргэжилээрээ 5-аас доошгүй жил ажилласан, удирдлагын зохих дадлага туршлагатай.
  • Ур чадвар:
    • Удирдан зохион байгуулах
    • Багаар ажиллах, манлайлах
    • Дүн шинжилгээ хийх чадвартай
    • Хувийн зохион байгуулалт сайтай байх

Бүрдүүлэх материал

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Анкет (Нээлттэй ажлын байр – БЗӨБЦТС ТӨХК (bnedo.mn) -с анкетыг татаж авч бүрэн зөв бөглөх, цээж зураг наасан байх)
  • Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар, лавлагаа (e-mongolia лавлагаа)
  • Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт. Сүүлийн 5 жилийн байдлаар (e-mongolia лавлагаа)
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (e-mongolia лавлагаа)
  • Зээлийн мэдээллийн лавлагаа (e-mongolia лавлагаа)

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрийн 10:00 цаг хүртэл Эрчим хүчний яам (Засгийн газрын XIV байр)-ны 319 тоотод Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хороо (Э.Ихбаяр)-д хүлээлгэн өгнө. Утасны дугаар: 51-267069

Анхаарах зүйлс:

  • Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичих.
  • Хугацаа хоцроосон материалыг хүлээн авахаас татгалзана.
  • Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.
  • Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  • Шаардлага хангасан нэр дэвшигчдийг дараагийн шатны сонгон шалгаруулалт болох тестийн шалгалтанд оруулна. Тестийн шалгалтанд тэнцсэн нэр дэвшигчээс ярилцлага авна.