БЗӨБЦТС ТӨХК-ийн Хангах үйл ажиллагаа хариуцсан бодлогын хэлтэст-Горим, тооцооны инженер -1

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

1000В хүртэлх хүчдэлтэй түгээх сүлжээний горимын тооцоог хийж гүйцэтгэх, үр дүнг тооцож үнэлэлт дүгнэлт гаргах. Компанийн хэмжээнд it-support.energe.mn) цахим системийн үйл ажиллагааг хариуцан   Loss 10, Loss 0.4 алдагдлын программ дээр техникийн алдагдлын тооцоог хүчдэлийн түвшин бүрд хийж гүйцэтгэх, үр дүнг тооцож үнэлэлт дүгнэлт гаргах, шинээр холбогдсон шугам, дэд станцын техникийн өгөгдлийг тооцооны схемд оруулж ажиллах. Компанийн хэмжээнд it-support.energe.mn) цахим системийн үйл ажиллагааг хариуцах

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Дээд боловсролтой бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Цахилгааны инженер, цахилгаан хангамжийн инженер
  • Харилцааны өндөр ур чадвартай.
  • Ажлын туршлага харгалзахгүй.
  • Компьютерын хэрэглээний программууд болон бусад программууд дээр ажиллах чадвартай байх.
  • Техник хангамжийн тодорхой мэдлэгтэй.
  • Баримт бичиг боловсруулах чадвартай.
  • Хувийн зохион байгуулалт сайтай байх.
  • Багаар ажиллах чадвартай.

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн гар өргөдөл
  • Анкет
  • Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар

Материал хүлээн авах:

  • 2024 оны 11 дугаар сарын 04-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл өөрийн ажлын байранд  хүлээж авна.
  • Холбоо барих: 99989800, 88046464