Тус холбоо 2020.01.21 үүсгэн байгуулагдаж, анхдугаар чуулганаа 2020 оны 09 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав. Чуулганд 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл 256 залуу инженерүүд оролцов.
Анхдугаар чуулганаар Удирдах зөвлөл болон, бүтэц зохион байгуулалтыг танилцуулж, аймаг, дүүргийн салбар зөвлөлд гэрчилгээ, тамга тэмдэгийг нь гардуулж, инноваци, хөгжлийн чиглэлээр 3 илтгэл, 40 гаруй ИТА санал, хүсэлтээ илэрхийлсэн бүтээлч чуулган болов.
Манай компаниас үйчлэх хүрээний Хэнтий аймгаас- 1, Дорноговь аймгаас-2, Говьсүмбэр аймгаас-5, Дундговь аймгаас-1, Багануур дүүргээс-3, нийт 12 ИТА тус чуулганд квотын дагуу оролцсон.
21 аймаг тус бүрт салбар зөвлөл байгуулагдсан. Манай компаниас 2 хүн аймаг тус бүртээ салбар зөвлөлийг тэргүүлэхээр болов. Говьсүмбэр аймагт Говьсүмбэр ЦТСС-ын дарга А.Азбаяр, Хэнтий аймагт Хэнтий ЦТСС-ын ХАБЭА-н инженер н.Одбаяр нар сонгогдон ажилахаар болсон.