Жил бүр зохион байгуулагддаг компанийн Хангах үйл ажиллагааны хэсгийн өргөтгөсөн шуурхай хуралдааныг СХҮАХ дэд захирал Ж.Ганбаатар, компанийн Хангах үйл ажиллагаа хариуцсан бодлогын хэлтэс, Багануур ЦТСС, Хэнтий ЦТСС, Говьсүмбэр ЦТСС, Дорноговь ЦТСС, Дундговь ЦТСС-уудын Хангах үйл ажиллагаа хариуцсан менежерүүдийн бүрэлдэхүүнтэйгээр 2020 оны 09 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Уг шуурхай хуралдаанаар 2021 оны худалдан авах ЦЭХ-ний төлөвлөгөө, 2021 оны түгээлтийн алдагдлын төлөвлөгөө болон 2021 оны бизнес төлөвлөгөөний төсөл, хөтлөгдвөл зохих баримт бичгийн журам, дуудлага хүлээн авч барагдуулах журмын төслийг тус тус хэлэлцэв. Мөн харъяа салбарын Хангах үйл ажиллагаа хариуцсан менежерүүд салбарын хэмжээнд төлөвлөлтөө хэрхэн хийсэн тухай танилцуулж, цар тахлын үед тулгарч буй хүндрэлтэй асуудлууд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид зохион байгуулах үйл ажиллагааны тухай ажлын туршлага, санал солилцох хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэ удаагийн шуурхай хуралдаан шийдэлд хүрсэн, туршлага солилцсон, шинэ санал санаачилга дэвшүүлсэн, үр дүнтэй хурал болж өнгөрсөнийг компани болон салбарын төлөөллүүд цохон тэмдэглэлээ.