Говьсүмбэр цахилгаан түгээх сүлжээ салбарын дарга Баатарын Баттуул нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсгийг зөрчиж нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлж, холбогдох дүгнэлтийг үндэслэн албан тушаалд томилох үүргээ биелүүлж ажиллаагүй тул Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 07-р сарын 26-ны өдрийн Б/183 дугаар тушаалаар албан тушаалын үндсэн цалинг 1 сарын хугацаанд 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан болно.
“Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн захиргаа”