БЗӨБЦТС ТӨХК-ийн ХАБЭА-н анхдугаар уулзалт зөвлөгөөн Хэнтий аймаг Чингис хотод болж байна. Зөвлөгөөнийг гүйцэтгэх захирал Х.ГАНЧУЛУУН нээж үг хэллээ. Тэрээр сүүлийн жилүүдэд гарч буй үйлдвэрлэлийн осол, нөхцөл байдалд дүгнэлт хийхийн зэрэгцээ 2025 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг дурдлаа.
Үүнд:
- ХАБЭА Хэлтсийг бүтцийн хувьд ДХ Хэлтэстэй нэгтгэн, орон тоог нэмэгдүүлэн илүү хяналтыг сайжруулсан;
- Ажлын байрны эрсдэлийн үнэлгээг нарийвчлан тодорхойлсон;
- Ажилчдыг чадваржуулах, аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдүүлэх, анхаарал сэрэмжийг сайжруулах сургалт, зөвлөмж;
Зэрэг шат дараалсан зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж байгааг онцоллоо.
- Цаашид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, ослыг бууруулахад ХАМТДАА онцгой анхаарч, хариуцлагатай ажиллахыг нийт ажилчин албан хаагчдадаа уриаллаа.
- ХАБЭА-н дүрэм журмыг хэрэгжүүлснээр зөвхөн ослоос сэргийлээд зогсохгүй, ажилтнуудын эрүүл мэнд, сэтгэл ханамж сайжрахын зэрэгцээ нийт хэрэглэгчдийг ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧЭЭР тасралтгүй найдвартай хангах үндэс болно.


