БЗӨБЦТС ТӨХК нь 10-15 кВ-ын агаарын шугамуудад шувууны хамгаалалт болон шувуу үргээгч  суурилуулсаар байна.

Гадаад дотоодын судлаачдын үзэж байгаагаар манай оронд жилд 700-аас 4000 хүртэлх тооны идлэг шонхор, мөн тооны шилийн сар, ойн сар, хээрийн бүргэд, цармын бүргэд, начин шонхор болон бусад олон зүйлийн шувууд хүчдэлд цохиулан үхдэг байна. Эдгээр шувууд нь мөн өөрийн гэсэн экологи эдийн засгийн үнэлгээтэй. Жишээ нь 1 идлэг шонхорын экологи эдийн засгийн үнэлгээ 16 сая төгрөг байдаг байна. Тийм ч учраас БЗӨБЦТС ТӨХК нь 10-15 кВ-ын агаарын шугамуудад шувууны хамгаалалт болон шувуу үргээгч  суурилуулсаар байна. Тухайлбал Дундговь ЦТСС-ын 15 кВ-ын Дэлгэрхангай, 15 кВ Өлзийт, 15 кВ Цогт-Овоо АШ-ын тулгууруудад 1728 ш шувууны хамгаалалтыг суурилуулаад байна.