Эрчим хүчний сайдын баталсан удирдамжийн дагуу салбарын үйлдвэр компаниудын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд

Эрчим хүчний сайдын баталсан удирдамжийн дагуу салбарын үйлдвэр компаниудын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд үндсэн тоноглолын их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээ болон хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэлийн явц, аваарын нөөц бүрдүүлэлтэд үзлэг шалгалт хийх үүрэг бүхий, ЭХЯ-ны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Насантогтохоор ахлуулсан ажлын хэсэг тус компанид 2025 оны 8 дугаарын сарын 8-ны өдөр ажиллалаа.
Компанийн хувьд 2025 оны төлөвлөгөөт засварын ажлын явц 68.1 хувийн гүйцэтгэлтэй, эрчим хүчний салбарын дунджаас өндөр байгаа бөгөөд өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд гүйцэтгэх ажлуудыг төлөвлөсөн хугацаанд бүрэн гүйцэтгэж дуусгахыг ажлын хэсгийн зүгээс үүрэг болголоо.