“Эрчим хүчний салбарын спортын их наадам–2026” энэ сарын 22–27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус их наадамд эрчим хүчний салбарын 31 байгууллагын 1300 гаруй тамирчин оролцож, спортын зургаан төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдлөө. Манай хамт олон энэхүү тэмцээнд амжилттай оролцож, сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд алтан медаль хүртэн, багийн нийлбэр дүнгээр 4 дүгээр байрт шалгарлаа.
Тэмцээнд оролцож, байгууллагынхаа нэрийг өндөрт өргөсөн нийт баг тамирчид, дасгалжуулагчид, дэмжин ажилласан хамт олондоо халуун баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье!






