6 кВ ба түүнээс дээш хүчдэлийн шинэ хэрэглэгчид түгээх сүлжээнд шинээр холбогдохдоо “Эрчим хүчний барилга байгууламж барих ажлын журам”-ын дагуу гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон техникийн комисс ажиллуулна. Техникийн комисс ажиллуулахад тухайн барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн байх шаардлагатай.
Гүйцэтгэлийн баримт бичигт дараах материалуудыг хавсаргана. Үүнд:
- Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх бүртгэлийн гэрчилгээ, зөвшөөрөл
- Зураг төсөл зохиогч аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
- Техникийн нөхцөл
- Тухайн орон нутаг болон Нийслэлийн Засаг даргын газар олголтын захирамж
- Магадлалаар баталгаажуулсан ажлын зураг төсөл
- Гүйцэтгэгч байгууллагын аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
- Барилга угсралтын ажлын үе шат бүрт хяналт хийсэн тайлан, фото зургууд
- Тоног төхөөрөмж үйлдвэрлэгчийн бичиг баримт, мэдээлэл
- Тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийн баримт бичиг
- Тоног төхөөрөмжид хийсэн туршилтууд
- Шуурхай ажиллагааны схем
- Реле хамгаалалтын тавилын тооцоо болон тооцооны дагуу тавил тохируулж шалгасан протокол
- “Эрчим хүчний барилга байгууламж барих ажлын журам”-ын 9 дүгээр хавсралтын дагуу ил далд ажлын акт (бүрэн байх)