6 кВ ба түүнээс дээш хүчдэлийн шинэ хэрэглэгчдэд холболт хийхэд тавигдах шаардлага

6 кВ ба түүнээс дээш хүчдэлийн шинэ хэрэглэгчид түгээх сүлжээнд шинээр холбогдохдоо “Эрчим хүчний барилга байгууламж барих ажлын журам”-ын дагуу гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон техникийн комисс ажиллуулна. Техникийн комисс ажиллуулахад тухайн барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн байх шаардлагатай.

Гүйцэтгэлийн баримт бичигт дараах материалуудыг хавсаргана. Үүнд:

  • Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх бүртгэлийн гэрчилгээ, зөвшөөрөл
  • Зураг төсөл зохиогч аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  • Техникийн нөхцөл
  • Тухайн орон нутаг болон Нийслэлийн Засаг даргын газар олголтын захирамж
  • Магадлалаар баталгаажуулсан ажлын зураг төсөл
  • Гүйцэтгэгч байгууллагын аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  • Барилга угсралтын ажлын үе шат бүрт хяналт хийсэн тайлан, фото зургууд
  • Тоног төхөөрөмж үйлдвэрлэгчийн бичиг баримт, мэдээлэл
  • Тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлтийн баримт бичиг
  • Тоног төхөөрөмжид хийсэн туршилтууд
  • Шуурхай ажиллагааны схем
  • Реле хамгаалалтын тавилын тооцоо болон тооцооны дагуу тавил тохируулж шалгасан протокол
  • “Эрчим хүчний барилга байгууламж барих ажлын журам”-ын  9 дүгээр хавсралтын дагуу ил далд ажлын акт (бүрэн байх)