БЗӨБЦТС ТӨХК-Н АЖЛЫН БАЙРАНД ХИЙСЭН ОСОЛ ЭСЭРГҮҮЦЭХ ДАСГАЛ, ЭЭЛЖИТ БУС ЗААВАРЧИЛГАА

Гүйцэтгэх захирлын өгсөн үүрэг даалгаврын дагуу Компанийн шуурхай ажиллагаа, шуурхай үйлчилгээ засварын ажилтнуудад Эрчим хүчний салбарт гарсан ослуудын нөхцөл байдалтай уялдуулан хэлэлцүүлэг хийх байдлаар ажиллагсадыг болзошгүй осол, аваарийн үед яаралтай дүн шинжилгээ хийх, осол аваарийг шуурхай устгах, удирдах чадварыг эзэмшүүлэх зорилгоор осол эсэргүүцэх дасгалыг бүх салбарын зангилаа дэд станцуудад зохион байгуулсан.

Д/дСалбарОгнооТооҮнэлгээБайрлал
1Багануур ЦТСС2020 оны 07 сарын 22 өдөр22Хангалттай 90%35/10кВ Байдлаг дэд станц
2Хэнтий ЦТСС2020 оны 08 сарын 03 өдөр13Хангалттай 69%35/15кВ Баян-Адарга дэд станц
3Дундговь ЦТСС2020 оны 07 сарын 30 өдөр12Хангалттай 100%35/6кВ Төв дэд станц
4Говьсүмбэр ЦТСС2020 оны 08 сарын 11 өдөр19Хангалттай 100%35/15кВ Хонхор дэд станц
5Дорноговь ЦТСС2020 оны 08 сарын 22 өдөр12Хангалттай 100%35/6/15кВ Зүүнбаян дэд станц
Хүснэгт № 1

ОЭДасгалыг ШҮГХ~н дарга Н.Даваасүрэн удирдаж ХАБЭА-н ахлах инженер Р.Ганхуяг хяналт тавин компани, салбарын инженерүүд өгөгдсөн сэдвүүдийн хүрээнд сургалтын материал бэлдэж сургалт хийж, заагдсан сэдвүүдийн хүрээнд тестээр мэдлэгийн шалгалт авч ээлжит бус зааварчилгаа өгсөн.

ОЭДасгалын сэдвүүд:

  1. Ажлын байранд хаалт хашилт хийх заавар
  2. Техникийн арга хэмжээг бүрэн авах тухай
  3. Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл хэрэглэх
  4. Нарядаар гүйцэтгэх ажлын зохион байгуулалт
  5. Шуурхай ажиллагааны журнал хөтлөх
  6. 2020 онд Эрчим хүчний салбарт гарсан ослуудын дүн шинжилгээ

ТАЙЛАН ГАРГАСАН: ХАБЭА-Н АХЛАХ ИНЖЕНЕР Р.ГАНХУЯГ