Гүйцэтгэх үндсэн үүрэг: Хариуцсан дэд станц, дэд өртөөний цахилгаан тоног төхөөрөмжийн шуурхай ажиллагаа, сэлгэн залгалтыг чанартай хийж гүйцэтгэх, хэрэглэгчдийг найдвартай, чанартай эрчим хүчээр хангах, хэрэглэгчдээс ирсэн дуудлагыг түргэн шуурхай барагдуулах.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Цахилгаанчны III ба түүнээс дээш зэрэгтэй, цахилгааны чиглэлээр тусгай дунд ба түүнээс дээш боловсролтой байх
- Хөдөлмөрийн насны байх
- Ажлын ачаалал даах, багаар ажиллах чадвартай байх
- Харьцааны соёлтой байх
Бүрдүүлэх материал:
- Анкет
- Ажилд орохыг хүссэн гар өргөдөл
- Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
Материал хүлээн авах:
Хэнтий цахилгаан түгээх сүлжээ салбарт ирүүлнэ үү. Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 91115772 дугаараас лавлана уу.