Гүйцэтгэх үндсэн үүрэг: Ажлын байрны тодорхойлолтын дагуух ажил үүрэг
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Дотоод аудитор нь бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, нягтлан бодогч болон эдийн засагч мэргэжилтэй, тухайн мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан байх шаардлагыг хангасан байна.
- Баримт бичиг боловсруулах, компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх
- Удирдан зохион байгуулах чадвартай
- Багаар ажиллах чадвартай
- Дүн шинжилгээ хийх чадвартай
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
- Анкет (Нээлттэй ажлын байр – БЗӨБЦТС ТӨХК (bnedo.mn) -с анкетыг татаж авч бүрэн зөв бөглөх, цээж зураг наасан байх)
- Боловсролын дипломын хуулбар, лавлагаа (e-mongolia лавлагаа), бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан тухай тодорхойлолт (e-mongolia лавлагаа)
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 10 дугаар сарын 11-ний өдрийн 16:00 цаг хүртэл “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргад хүлээлгэн өгнө. (Төв компаний 310 тоот өрөө, утасны дугаар 99024205)
Анхаарах зүйлс:
- Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичих
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй
- Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана
- Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна