БЗӨБЦТС ТӨХК-ийн Худалдан авах ажиллагаа, хангамжийн алба-Хангамжийн инженер -1

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Ажлын байрны тодорхойлолтын дагуух ажил үүрэг гүйцэтгэх.

Үүнд: Компанийн хэмжээнд шаардлагатай бараа материалын худалдан авалтын судалгааг гаргаж, түүнийг нийлүүлэх, шаардлагатай бараа материалыг харьяа салбаруудад  хүргүүлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль, болон Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт нэгдсэн цахим хуудсанд мэдээллийг цаг хугацаанд нь байршуулах.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Цахилгааны инженер.
  • Худалдан авах ажиллагааны А3 сертификаттай.
  • Харилцааны өндөр ур чадвартай.
  • Компьютерын хэрэглээний программууд болон мэргэжлийн ур чадвар шаардагдах тусгай зориулалтын программууд дээр чадварлаг ажилладаг байх.
  • Баримт бичиг боловсруулах чадвартай.
  • Хувийн зохион байгуулалт сайтай байх.
  • Багаар ажиллах чадвартай.

Бүрдүүлэх материал

  • Ажилд орохыг хүссэн гар өргөдөл
  • Анкет
  • Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар

Материал хүлээн авах

  • 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл өөрийн ажлын байранд  хүлээж авна.
  • Холбоо барих: 99989800, 88046464