Гүйцэтгэх үндсэн үүрэг:Компанийн хэмжээнд шаардлагатай бараа материалын худалдан авалтын судалгааг гаргаж, түүнийг нийлүүлэх, шаардлагатай бараа материалыг харьяа салбаруудад хүргүүлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлж, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн мэдээллийг нэгдсэн цахим хуудсанд цаг хугацаанд нь байршуулах
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
- Эдийн засаг-(0311), Төрийн удирдлага-(041301); (0411), Эрх зүйч, Нягтлан бодох бүртгэл, Маркетингийн менежмент мэргэжилтэй.
- Ажлын туршлага, ажилласан жил харгалзахгүй.
Бүрдүүлэх материал
- Ажилд орохыг хүссэн гар өргөдөл
- Анкет
- Мэргэжлийн үнэмлэхний хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
Материал хүлээн авах
- 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2026 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд өөрийн ажлын байранд хүлээж авна.
- Холбоо барих: 99989800, 88046464
