61
Төсвийн байгууллага
873
Аж ахуйн нэгж
3536
Орон сууц
4287
Гэр хороолол
4
35 кВ дэд станц
81
Ажилтан
Тайлбар: 2020 оны 03 сарын статистик үзүүлэлтээр
“Багануур Цахилгаан Түгээх Сүлжээ” салбар нь төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 05-р сарын 31-ны өдрийн 16 тоот тогтоол, “БЗӨБЦТС” ТӨХК-ийн Захирлын зөвлөлийн 2013 оны 06-р сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрийн дагуу 2013 оны 06-р сарын 12-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Манай салбар нь нийт 81 ажилтантай.
Багануур салбар нь Улаанбаатар хотын Багануур дүүрэг, Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Жаргалтхаан, Дэлгэрхаан сумдууд, Хэрлэн-Баян-Улаан багийн нутаг дэвсгэрт байрлах нийт 8777 цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийг стандартын шаардлага хангасан цахилгаан эрчим хүчээр ханган техникийн найдвартай ажиллагаатай уялдуулан хоногийн 24 цагийн турш шуурхай зохицуулж ажиллаж байна.
138
Төсвийн байгууллага
843
Аж ахуйн нэгж
2432
Орон сууц
8321
Гэр хороолол
10
35 кВ дэд станц
109
Ажилтан
Тайлбар: 2020 оны 03 сарын статистик үзүүлэлтээр
Дэд бүтцийн яамны сайдын 1997 оны 02-р сарын 15-ны 42 тоот тушаал, БНЦШСГ-ын даргын 1997 оны 02-р сарын 21-ний 16 тоот тушаалаар “Хэнтий цахилгаан шугам сүлжээ” салбар байгуулагдаж, 57 ажилтантайгаар Хэнтий аймгийн төв болон Мөрөн, Өлзийт, Баянмөнх, Баянхутаг сумдад цахилгаан эрчим хүч түгээх үйл ажиллагааг явуулж эхэлсэн. 2001 онд шинэчлэн батлагдсан Эрчим хүчний тухай хуулийн хүрээнд бүтцийн өөрчлөлт хийж “Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2001 оны 08-р сарын 17-ны өдрийн А/02 тоот тушаалаар “Хэнтий Цахилгаан Түгээх Сүлжээ” салбар болон өөрчлөгдсөнөөс хойш Хэнтий аймгийн бүх сумдыг нэгдсэн сүлжээнд холбож, цахилгаанаар зохицуулалттайгаар хангах, түгээх тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.
2019 онд тус салбар нь Захиргааны хэсэг, Санхүү бүртгэлийн хэсэг, Шуурхай үйлчилгээний хэсэг, Засварын хэсэг, Тээвэр үйлчилгээний хэсэг, Хангах үйл ажиллагааны хэсэг, Бэрх хэсэг, Баян-Адарга хэсэг гэсэн нэгжтэйгээр Хэнтий аймгийн 13 сум, 9 баг, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд ЦЭХ-ийг борлуулж, шуурхай ажиллагааны удирдлагаар хангах үйл ажиллагааг зохион байгуулж, 6-35 кВ 1134.8 км цахилгаан дамжуулах агаарын болон кабель шугам, 35/20.2, 15, 10, 6, 0.4 кВ нийт 193 ширхэг дэд станцын ашиглалтыг хариуцан ажиллаж байна.
113
Төсвийн байгууллага
686
Аж ахуйн нэгж
3615
Орон сууц
4210
Гэр хороолол
8
35 кВ дэд станц
91
Ажилтан
Тайлбар: 2020 оны 03 сарын статистик үзүүлэлтээр
БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 328 дугаар тогтоолоор Багануур-Чойрын 220 кВ Цахилгаан дамжуулах агаарын шугам, Чойр 220 кВ дэд станцад 1984 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүчдэл залгагдсанаар Чойр, Бор-Өндөр, Айраг зэрэг хот суурин, зөвлөлтийн цэргийн анги, хөдөө аж ахуйн байгууллага, уул уурхайн үйлдвэр, соёл үйлчилгээний төв, айл өрхүүд цахилгаан эрчим хүчний төвлөрсөн хангамжинд холбогдож 2001 онд шинэчлэн батлагдсан Эрчим хүчний тухай хуулийг хэрэгжүүлэхээр Монгол улсын Засгийн газрын 2001 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 164 тоот тогтоолоор бүтцийн өөрчлөлт хийж 2001 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн БАГАНУУР ЗҮҮН ӨМНӨД БҮСИЙН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ГОВЬСҮМБЭР АЙМАГ ДАХЬ САЛБАР байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.
Манай салбар нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Баянтал, Шивээговь сум, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан, Өндөршил сум, Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг, Иххэт сум, Хэнтий аймгийн Дархан, Бор-Өндөр зэрэг нийт 4 аймгийн 12 сум суурийн газрын 25 мянган хавтгай дөрвөлжин км газарт орших Бор-Өндөрийн УБҮ, МАК цементийн үйлдвэр, Шивээ-Овоогийн нүүрсний уурхай, Засаг Чандмань Майнз, Арвин Хүдэр, Кевин Инвест, Жин Тэ Хэй, Баяннексус, Жин Хуа Орд, Алаг Толгод, Алаг Тогоо, Страто зэрэг үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагуудыг цахилгаан эрчим хүчээр хангаж нийт 41 мянга гаруй хүн амтай нутаг дэвсгэрийн 871 ААНБ, 7703 айл өрхтэй аж ахуйн гэрээ байгуулан ЦЭХ-ний борлуулалтын үйл ажиллагааг ашиглалт засвар болон аж ахуйн гэрээний үндсэн дээр явуулж ажиллаж байна.
124
Төсвийн байгууллага
731
Аж ахуйн нэгж
1290
Орон сууц
5179
Гэр хороолол
8
35 кВ дэд станц
75
Ажилтан
Тайлбар: 2020 оны 03 сарын статистик үзүүлэлтээр
“Дундговь Цахилгаан Шугам Сүлжээ” салбар нь 1996 онд 53 ажилтан, албан хаагчтай ажил үйлчилгээгээ эхэлсэн. 2001 онд “БЗӨБЦТС ТӨХК” -ийн харъяа Дундговь ЦТСС болж өөрчлөгдсөн. 2020 оны байдлаар манай салбар Дундговь аймгийн 10 сум, Өмнөговь аймгийн 1 сумын нийт 7150 хэрэглэгч, 35кВ хүртэлх хүчдлийн 782км шугам, 72 дэд станцын ашиглалт, засвар үйлчилгээг хариуцаж ажиллаж байна.
149
Төсвийн байгууллага
1091
Аж ахуйн нэгж
5010
Орон сууц
5804
Гэр хороолол
8
35 кВ дэд станц
93
Ажилтан
Тайлбар: 2020 оны 03 сарын статистик үзүүлэлтээр
Монгол улсын /тэр үеийн/ дэд бүтцийн хөгжлийн сайдын 1997 оны №107, БЦШСГ–ын даргын №59 тоот тушаалаар 1997 оны 05-р сарын 01-ний өдрөөс эхлэн Дорноговь салбар нэртэй байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Манай хамт олон “Дорнын говийн хөгжилт ирээдүйн хөтөч нь байж хэрэглэгч хамт олноо дээдлэн цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай ханган түгээн борлуулахад оршино” гэсэн эрхэм зорилгоо өмнөө тавин нийт 86 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус салбар нь 26121.5 сая.төг -ийн үндсэн хөрөнгө 125.5 сая.төг -ийн эргэлтийн хөрөнгөтэйгөөр 12 суманд 149 төсвийн байгууллага, албан байгууллага 1091, ахуйн хэрэглэгч 10814 нийт 12054 хэрэглэгчтэй гэрээ байгуулан ажиллаж байна.
2019 онд батлагдсан орон тоогоор:
- Захиргааны хэсэг
- Засварын хэсэг
- Шуурхай үйлчилгээний хэсэг
- Хангах үйл ажиллагааны хэсэг
- Санхүү бүртгэлийн хэсэг
- Тээвэр үйлчилгээний хэсэг
- Замын-Үүд хэсэг
- Зүүнбаян хэсэг гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байна.
Мөн Доншин газрын тос Монгол ХХК-ийн Цагаан Элс дэд станц, Өндөр дэд станц, Хамрын хийд, Хатанбулаг, Замын-Үүд, Мандах сумдад нийт 12 гэрээт ажилтан ажиллуулж байна.