Түгээмэл асуулт
“Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-ийн 43 дугаар заалтад: Байр, орон сууц, хашаа, газар өмчлөгч эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нүүн шилжихдээ цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо хийж дуусган, энэ тухай тодорхойлолтыг хангагчаас авсан байна. Энэ тодорхойлолтыг тухайн байр, орон сууц, хашаа, газрыг худалдан авч байгаа өмчлөгч эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хуучин хэрэглэгчээс шаардаж авна. Хэрэв уг тодорхойлолтыг аваагүй тохиолдолд шинээр өмчлөгч нь эрчим хүчний өрийг хариуцна гэсэн заалтыг баримтлана.
Цахилгаан хэрэглэгчдийн сарын суурь тарифыг Эрчим хүчний зохицуулах хорооны 2013 оны 68 дугаар тогтоолын дагуу 1000 төгрөгөөр тогтоон мөрдөж байна. Дэлхийн улс орнуудын эрчим хїчний салбарт хэрэглэгчийн олон төрлийн тариф мөрдөгддөг бөгөөд хэрэглэгчийн сарын суурь төлбөр, чадлын тариф, энергийн тариф гэсэн үндсэн 3 хэсгээс бүрдэж байна. Цахилгаан эрчим хүчийг тасралтгүй үйлдвэрлэж, дамжуулан түгээж, хэрэглэгчдийг ямар ч үед /хоногийн 24 цагийн турш/ цахилгаан хэрэглэхэд бэлэн байлгадаг учраас зардалд үндэслэсэн суурь хураамжийг хэрэглэгчдээс авдаг. Мөн үйлдвэрлэгч буюу дулааны цахилгаан станцууд нь цахилгаан дамжуулах сүлжээнд цахилгааныг энергийн тарифаар болон бэлэн байлгасан чадлыг чадлын тарифаар борлуулдаг.
Төлбөр их гарлаа гэж үзвэл манай компанийн харъяа ХҮТ болон хангах хэсэгт ирж тоолуурын заалтыг нь тулгаж, шалгуулж болно. Шалгаад хэрвээ таны зүгээс гаргасан гомдол батлагдвал холбогдох арга хэмжээг авч, гомдлыг барагдуулдаг.
Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан : тэжээн тэтгэх төрөл садангүй бөгөөд бие даан амьдрах чадваргүй ахмад настан
Нэн ядуу хүн : тухайн хүнд ногдох орлогын хэмжээ нь амьжиргааны доод түвшингийн 40 хувиас доогуур, тэрхүү орлогынхоо хэмжээгээр хязгаарлагдмал хэрэглээтэй хүн
Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх/эцэг : ядуу, нэн ядуу амьдралтай 4 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх/эцэг
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн : төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүйн чадавх нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан хүн
Гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хугацаа хожимдуулсан хоног тутамд тооцсон торгуулийг хэлнэ. Энэ хэмжээ нь нийт төлбөрийн үнийн дүнгийн буюу төлөөгүй төлбөрийн 50 хувиас ихгүй байна.
Эрчим хүчний зохицуулах газрын зохицуулагчдын зөвлөлийн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 68 тоот тогтоолоор айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг шинэчлэн баталсан. Иймд шинээр 2 тарифт тоолуур тавиулах бол компанийн харъяа салбаруудын ХҮТ болон хангах хэсэгт хүсэлтээ гаргана.
Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 43 дугаар заалт: Байр, орон сууц, хашаа, газар өмчлөгч эзэмшигч иргэн, ААН, байгууллага нүүн шилжихдээ цахилгаан эрчим хүч хэрэглэсэн тооцоогоо хийж дуусгасан тухай тодорхойлолтыг хангагчаас авсан байна. Энэ тодорхойлолтыг тухайн байр өмчлөгчөөс шинээр өмчлөгч нь шаардаж авна. Хэрэв уг тодорхойлолтыг аваагүй тохиолдолд шинээр өмчлөгч эрчим хүчний өрийг хариуцна. Та харьяа ХҮТ болон хангах хэсэг дээрээ холбогдох материалаа бүрдүүлэн очиж цахилгаан эрчим хүчээр хангах гэрээг өөрийн нэр дээр шилжүүлнэ.