Айл өрхөд борлуулах цахилгаан эрчим хүчний тарифыг /Жич: НӨАТ-гүй/ ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох аргачлалыг дараах байдлаар тогтооно.
Ангилал
Айл өрхийг энгийн тоолууртай, 2 тарифт тоолууртай гэж хоёр ангилдаг.
Энгийн тоолуур
- Сарын нийт хэрэглээ нь 150 кВт.цаг хүртэл байвал төлбөрийг тооцохдоо нэгж кВт.цагийг 110.49 төгрөг
- Сарын нийт хэрэглээ нь 150 кВт.цаг болон түүнээс дээш байвал төлбөрийг тооцохдоо нэгж кВт.цагийг 130.29 төгрөгөөр тус тус тооцно.
Нэмэлт: Сарын суурь тарифыг 2,000.00 төгрөгөөр тооцно.
2 тарифт тоолуур
- Өдрийн хэрэглээ буюу өглөөний 06:00 цагаас шөнийн 21:00 цаг хүртэлх хэрэглээний нэгж кВт.цагийг 116.39 төгрөг
- Шөнийн хэрэглээ буюу оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэлх хэрэглээний нэгж кВт.цагийг 89.19 төгрөгөөр тус тус тооцно.
Нэмэлт: Сарын суурь тарифыг 2,000.00 төгрөгөөр тооцно.
Тайлбар: Өдөр, шөнийн тарифын мөрдөх хугацааг тоолуурын цагаар тооцно.
Ахуйн тоолуургүй хэрэглэгч
Ахуйн тоолуургүй цахилгаан эрчим хүч хэрэглэгчийн сарын дундаж хэрэглээний төлбөрийг тооцохдоо нэгж кВт.цагийг 350.00 төгрөгөөр тооцно.
Сэргээгдэх эрчим хүч
Төв, Өмнөд бүсийн нэгдсэн сүлжээнд холбогдсон хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг 23.79 төг/кВт.цагаар тооцно.