Төрийн өмчийн хорооны 2001 оны 374 дүгээр тогтоол, эрчим хүчний салбарын төрийн өмчит хувьцаат компаниудын Хувь нийлүүлэгчдийн хурлын 2001 оны 01 дүгээр тогтоолыг үндэслэн “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл анх байгуулагдаж 26 дахь жилдээ компанийн үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж байна.
Төлөөлөн удирдах зөвлөл нь 2026 оны байдлаар 9 гишүүний бүрэлдэхүүнтэй, 3 хороодтойгоор үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Нэр дэвшүүлэх хорооны даргаар Д.Наранцацрал, Цалин урамшууллын хорооны даргаар Д.Одмаа, Аудитын хорооны даргаар Л.Одмаа нар томилогдон ажиллаж байна.

