Ажлын байранд тавигдах шаардлага:
- Мэргэжил: Эрчим хүчний инженер /0713/, уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт /072902/, менежмент ба удирдахуй /0413/ чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх
- Туршлага: Менежментийн ур чадвартай, 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажил гүйцэтгэж байсан, мэргэжилээрээ 5-аас доошгүй жил ажилласан, удирдлагын зохих дадлага туршлагатай.
- Ур чадвар:
- Удирдан зохион байгуулах
- Багаар ажиллах, манлайлах
- Дүн шинжилгээ хийх чадвартай
- Хувийн зохион байгуулалт сайтай байх
Бүрдүүлэх материал
- Ажилд орохыг хүссэн өргөдөл
- Анкет (Нээлттэй ажлын байр – БЗӨБЦТС ТӨХК (bnedo.mn) -с анкетыг татаж авч бүрэн зөв бөглөх, цээж зураг наасан байх)
- Боловсролын диплом, гэрчилгээний хуулбар, лавлагаа (e-mongolia лавлагаа)
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт. Сүүлийн 5 жилийн байдлаар (e-mongolia лавлагаа)
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (e-mongolia лавлагаа)
- Зээлийн мэдээллийн лавлагаа (e-mongolia лавлагаа)
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар
Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 02-ны өдрийн 10:00 цаг хүртэл Эрчим хүчний яам (Засгийн газрын XIV байр)-ны 319 тоотод Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Нэр дэвшүүлэх хороо (Э.Ихбаяр)-д хүлээлгэн өгнө. Утасны дугаар: 51-267069
Анхаарах зүйлс:
- Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичих.
- Хугацаа хоцроосон материалыг хүлээн авахаас татгалзана.
- Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.
- Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
- Шаардлага хангасан нэр дэвшигчдийг дараагийн шатны сонгон шалгаруулалт болох тестийн шалгалтанд оруулна. Тестийн шалгалтанд тэнцсэн нэр дэвшигчээс ярилцлага авна.