Гүйцэтгэх үндсэн үүрэг: Ажлын байрны тодорхойлолтын дагуух ажил үүрэг гүйцэтгэх. Үүнд
Компанийн хэмжээнд айл өрх, аж ахуйн нэгжүүд, дэд станцууд дээр ашиглагдаж буй нэг болон гурван фазын тоолуур, хэмжүүр, хэмжих хэрэгслийн алдаа нарийвчлалыг холбогдох арга, стандартын дагуу тодорхойлж, тэдгээрийн тохируулга болон угсралтын ажлыг хийж гүйцэтгэн, хэрэглэгчийн болон дэд станцуудын тоолуурын ашиглалтын түвшин, бүрэн бүтэн байдал, түүний хэлхээнд үнэлэлт дүгнэлт өгч, хяналт хийж, судалгаа дүгнэлт гаргаж ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
- Цахилгаан хангамжийн инженер, цахилгааны инженер
- Харилцааны өндөр ур чадвартай.
- Компьютерын хэрэглээний программууд болон мэргэжлийн ур чадвар шаардагдах тусгай зориулалтын программууд дээр чадварлаг ажилладаг байх.
- Баримт бичиг боловсруулах чадвартай.
- Хувийн зохион байгуулалт сайтай байх.
- Багаар ажиллах чадвартай.
Бүрдүүлэх материал:
- Ажилд орохыг хүссэн гар өргөдөл
- Анкет
- Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
Материал хүлээн авах:
- 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл өөрийн ажлын байранд хүлээж авна.
- Холбоо барих: 99989800, 88046464