БЗӨБЦТС ТӨХК-ийн Түгээх үйл ажиллагаа хариуцсан бодлогын хэлтсийн ахлах, засварын инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Засварын ажлын төлөвлөлтийн графикийг сар бүрээр нэгтгэн гаргаж батлуулах, компанийн хэмжээний цахилгаан тоног төхөөрөмж, барилга байгууламж, машин механизмд хийгдэж байгаа их, урсгал засвар, техникийн шинэчлэлийн ажлыг батлагдсан бизнес төлөвлөгөөний дагуу чанартай хийлгэх, хяналт тавих, гүйцэтгэлийг газар дээр нь шалгаж үнэлгээ өгөх, засварын ажлын олон жилийн графикийг мөрдүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
  • Цахилгааны инженер-(071309), цахилгаан хангамж-(071310) цахилгаан системийн автоматжуулалт-(071304), Холбооны инженер мэргэжилтэй.
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй ажил ажилласан байх.

Бүрдүүлэх материал

  • Ажилд орохыг хүссэн гар өргөдөл
  • Анкет
  • Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар

Материал хүлээн авах

  • 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүртэл өөрийн ажлын байранд  хүлээж авна.
  • Холбоо барих: 99989800, 88046464