БЗӨБЦТС ТӨХК-ийн Хангах үйл ажиллагаа хариуцсан бодлогын хэлтсийн Хэмнэлт, гэрээ хариуцсан инженер (түр ажлын байр)-1

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Компанийн эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэх, хяналт тавих, эрчим хүч хэмнэлтийн үр ашгийг тооцоолох. Компанийн хэмжээнд үйлдвэр аж ахуйн нэгж байгууллага болон айл өрхийн нийт хэрэглэгчидтэй “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г байгуулах болон дүгнэх явцад хяналт тавих, борлуулалтын орлого цуглуулалтын үйл ажиллагааг зохион байгуулах, компаниас үзүүлэх үйлчилгээг хэрэглэгчдэд ойртуулах, ЦЭХ-ний хэрэглээний мэдээллийг шуурхай хүргэх, хэрэглэгчтэй харилцах ажлын арга менежментийг сайжруулах, компаниас үзүүлж буй үйлчилгээг сурталчилж, боловсронгуй болгох.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
  • Цахилгааны инженер-(071309), цахилгаан хангамж-(071310) цахилгаан системийн автоматжуулалт-(071304), УУЦТТА-ын инженер мэргэжилтэй.

Бүрдүүлэх материал

  • Ажилд орохыг хүссэн гар өргөдөл
  • Анкет
  • Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар

Материал хүлээн авах

  • 2025 оны 10 дугаар сарын 21-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 14-ны өдөр хүртэл өөрийн ажлын байранд  хүлээж авна.
  • Холбоо барих: 99989800, 88046464