Гүйцэтгэх үндсэн үүрэг: Компани болон харьяа салбаруудын цахилгаан эрчим хүчээр түгээх, хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд явуулж буй ажил үйлчилгээ холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зөрчлийг дахин гаргахгүй байх талаар мэргэжлийн арга зүйн зөвлөмж өгөх, хууль эрх зүйн хүрээнд акт тогтоох, мэдэгдэл, албан шаардлага өгөх, компанийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
- Цахилгааны инженер-(071309), цахилгаан хангамж-(071310) цахилгаан системийн автоматжуулалт-(071304) цахилгаан системийн инженер мэргэжилтэй.
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй ажил ажилласан байх.
Бүрдүүлэх материал
- Ажилд орохыг хүссэн гар өргөдөл
- Анкет
- Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
Материал хүлээн авах
- 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 14-ны өдөр хүртэл өөрийн ажлын байранд хүлээж авна.
- Холбоо барих: 99989800, 88046464
