Гүйцэтгэх үндсэн үүрэг: Компанийн шуурхай ажиллагаанд мөрдөгдөх заавар журмыг боловсруулах, горим ажиллагааг мөрдүүлэх, тоног төхөөрөмжийн үйл ажиллагаанд хяналт тавьж байнгын бэлэн байдлыг хангаж ажиллуулах.Түгээлтийн үйл ажиллагааг стандартын шаардлага, техникийн найдвартай ажиллагаа, хамгийн бага өртгийн шаардлагад нийцүүлэн өгөгдсөн горим схемийг хоногийн 24 цагийн турш барьж зохицуулах шуурхай ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах.
Ажлын байранд тавигдах шаардлага
- Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
- Цахилгааны инженер-(071309), цахилгаан хангамж-(071310) цахилгаан системийн автоматжуулалт-(071304) мэргэжилтэй.
- Мэргэжлээрээ 5-аас доошгүй ажил ажилласан байх.
Бүрдүүлэх материал
- Ажилд орохыг хүссэн гар өргөдөл
- Анкет
- Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
Материал хүлээн авах
- 2025 оны 04 дүгээр сарын 21-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл өөрийн ажлын байранд хүлээж авна.
- Холбоо барих: 99989800, 88046464