Дундговь салбарт ахлах нягтлан бодогч

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Салбарын санхүүгийн үйл ажиллагааг хэвийн үр ашигтайгаар явуулах, тайлант үеийн санхүүгийн гүйлгээг холбогдох хууль, тогтоомж, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичигт нийцүүлж тайлан тэнцлийг гаргах, салбарын санхүүгийн орлого, зардлын болон бүртгэлийн талаарх гүйцэтгэлийг удирдлагад танилцуулах, салбарын санхүү, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, авлага, өглөгийг бууруулах, хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалтанд өдөр тутмын хяналт тавьж ажиллах.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
  • Эдийн засаг (0311),  Бизнесийн удирдлага (041301); Нягтлан бодох бүртгэл, татвар (0411) мэргэжилтэй
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй ажил ажилласан байх.

Бүрдүүлэх материал

  • Ажилд орохыг хүссэн гар өргөдөл
  • Анкет
  • Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар

Материал хүлээн авах

  • 2025 оны 02 дүгээр сарын 11-ны өдрөөс 2025 оны 02 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд өөрийн ажлын байранд  хүлээж авна.
  • Холбоо барих: 99989800, 88046464