Дундговь салбарт хангах үйл ажиллагаа хариуцсан менежер

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Салбарын хангах үйл ажиллагаанд хамаарах ажилтнуудын  үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хэрэглэгчдэд найдвартай, чанартай цахилгаан эрчим хүчийг борлуулан, түгээлтийн алдагдал бууруулах, борлуулалтын орлогыг тогтоосон хугацаанд бүрэн төвлөрүүлэх, авлага барагдуулах, тоног төхөөрөмж, өмч хөрөнгийн ашиглалтыг сайжруулж, компанийн үйлчилгээний нэр хүндийг хэрэглэгчдийн дунд өсгөх ажлыг зохион байгуулан хэрэгжүүлэх, эзэмшлийн заагийн хүрээнд 1000 В-оос доош хүчдлийн цахилгаан хуваарилах щить, щитны оруулгын кабелийн ашиглалт, засвар, дуудлага үйлчилгээг зохион байгуулан, ажилтнуудын аюулгүй ажиллагааг хангаж ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.
  • Цахилгааны инженер-(071309), цахилгаан хангамж-(071310), цахилгаан системийн автоматжуулалт-(071304) мэргэжилтэй.
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй ажил ажилласан байх.

Бүрдүүлэх материал

  • Ажилд орохыг хүссэн гар өргөдөл
  • Анкет
  • Мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар

Материал хүлээн авах

  • 2025 оны 02 дүгээр сарын 11-ны өдрөөс 2025 оны 02 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд өөрийн ажлын байранд  хүлээж авна.
  • Холбоо барих: 99989800, 88046464