Ажлын нэр | Нийт гэрээний дүн | Гэрээ байгуулсан | Гэрээ байгуулаагүй | Хувь |
---|---|---|---|---|
Бараа бүтээгдэхүүн | 7 | 5 | 2 | 70.00% |
Ажил үйлчилгээ | 9 | 3 | 6 | 33.00% |
Зөвлөх үйлчилгээ, Авторын хяналт | 7 | 3 | 4 | 43.00% |
Дүн | 23 | 11 | 12 | 49.00% |
Бүрэн хэрэгжиж дууссан ажлууд
БЗӨБЦТС ТӨХК-ийн борлуулалтын Хэрэглэгчдэд Үйлчлэх Төвүүдэд техник хэрэгсэл /суурин компьютер, ухаалаг дэлгэц, хэвлэгч машин, дата сервер, веб сервер/ ханган нийлүүлэх ажил гүйцэтгэгчээр “Саммит компьютер технологи” ХХК шалгарч №G-NCB-A8-1 дугаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дуусгасан. Батлагдсан графикийн дагуу компанийн харъяа салбар хэсгүүдэд хуваарилагдсан болно.
Чадавхыг бэхжүүлэх сургалтанд компанийн 19 ажилтанг Нарны станцын туршлага солилцох дотоодын сургалт, Түгээх сүлжээний автоматжуулалт, Тералко эрчим хүчний академийн сургалт Филиппин улсад, Олон улсын эрчим хүч инженерчлэлийн сургалтанд 4 ИТА оролцсон.
Багануур дүүргийн орон сууцны хуваарилах щитний хайрцаг, тэжээлийн кабель шугам, дагалдах тоноглолыг нийлүүлэх ажил гүйцэтгэгчээр “Энержитех прогресс” ХХК шалгарч №G-NCB-A-14A дугаар гэрээг байгуулан материалыг бүрэн нийлүүлж хүлээлгэн өгсөн.
3 фазын цахилгаан тоолуур, хэмжүүрийн трансформатор шалгах зөөврийн төхөөрөмж, цахилгаан дамжуулах кабель шугамын трасс тодорхойлогч, гэмтэл заагч багаж нийлүүлэх ажлын тендерт гүйцэтгэгчээр “Ганхолдинг” ХХК шалгарч G-NCB-A-12 дугаартай гэрээ байгуулан багажуудыг хүлээлгэн өгсөн.
46 дэд өртөөнд 10/0.4 кВ-ын хүчний трансформатор суурилуулах ажлын тендерт “Актив Энержи Зоне” ХХК шалгарч G-NCB-A-2 дугаартай гэрээ байгуулан хэмжилт туршилтын ажлыг хийж гүйцэтгэн Дорноговь ЦТССалбарт хүлээлгэн өгсөн.
Гэрээ байгуулан, хэрэгжиж буй ажлууд
Багануур дүүргийн 0.4-6 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил гүйцэтгэгчээр “Бридж констракшн” ХХК шалгарч, №W-NCB-A-14-1 дугаар гэрээг байгуулан ажлын гүйцэтгэл 21,6% байна.
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 0.4-6 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил гүйцэтгэгчээр “Энерготех сервис” ХХК шалгарч, №W-NCB-A-14-2 дугаар гэрээг байгуулан ажлын гүйцэтгэл 86,0% байна.
Борлуулалт, санхүүгийн арилжааны автоматжуулсан систем суурилуулж, ухаалаг тоолуурын системтэй холбох ажил гүйцэтгэгчээр “EСМ” ХХК шалгарч №G-NCB-A-9 дугаар гэрээ байгуулан, программыг нэвтрүүлж,сургалт зохион байгуулж одоо зүгшрүүлэлтийн ажил хийгдэж байна.
Хэнтий аймгийн Хэрлэн сум, Бор-Өндөр сум, Дорноговь аймгийн Сайншанд сум, Замын-Үүд сумдын түгээх сүлжээний шинэчлэлийн ажлын зураг төсвийг гүйцэтгэхээр “Баясалтөгс” ХХК, Дундговь аймгийн Сайнцагаан сумын түгээх сүлжээг шинэчлэх, Багануур дүүргийн РП-1 6 кВ-ын хаалттай хуваарилах байгууламжийг шинэчлэх, Хэнтий аймгийн төвд 6 кВ-ын РП маягийн хаалттай хуваарилах байгууламж шинээр барих ажлын зураг, төсөв боловсруулах ажилд “Шугам ХХК” тус тус шалгарч зураг,төсвийг хийж дуусган ажлын зураг,төсвийг хүлээн авч,ЭХЯ-с 5 обьектийн гүйцэтгэгчийг шалгаруулах Үнэлгээний хороог байгуулахаар шийдвэр гарсан.
35/6 кВ-ын Өвөршанд дэд станцын хүчдэлийн түвшинг өөрчилж 35/10 кВ-ын хүчдэлийн түвшинд шилжүүлэх, трансформаторын чадлыг нэмэгдүүлэх, бусад тоноглолыг бүрэн шинэчлэх ажлын тендерт “Да хот” ХХК шалгарч W-NCB-A-2 дугаартай гэрээг байгуулан 35 кВ-ын ИХБ /Ил Хувиарлах Байгууламж/-ын угсралтын ажил дуусах шатандаа явж байна.
Тендер зарлаж, үнэлгээний хороо ажиллаж буй
Цахилгаан дамжуулах кабель шугамын гэмтэл тодорхойлох болон туршилт хийх өндөр хүчдэлийн лаборатори бүхий иж бүрэн автомашин нийлүүлэх тендерийн үнэлгээний хороо ажиллаж босго үнэ 2 дахин өндөр байсан тул техникийн шаардлагын тодорхойлолтыг багасган дахин тендерийг зарлахаар болсон.
“Ухаалаг тоолуурын дэд бүтцийн систем”-ийн програм болон техник хангамжийн /AMR / тухай 2018 оны 08-р сарын 01-ээс ESP-2/ICS/C-5 тоот гэрээг Доминикан Улсын иргэн Рафаэль А.Куэто Стефанитай зөвлөх үйлчилгээ авах гэрээг байгуулсан бөгөөд ажлын тайлан авч тоолуурын тендерийн үнэлгээ хийх ажил хүлээгдэж байна.
Ухаалаг тоолуур, өгөгдөл цуглуулагч, гүйдлийн трансформатор нийлүүлэх тендер зарлаж 7 компани материалыг худалдан авч оролцсон бөгөөд үнэлгээний хороо ажиллаж байна.