ХАБЭА-аас асуулт хариултын АХА тэмцээн зохион байгууллаа

“Үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдсэн ажилчдын дурсгалыг хүндэтгэх өдөр“-ийг 2020 оны 04 сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Уг ажлын хүрээнд нийт 5 төрлийн сургалт, тэмцээн зохион байгуулсаныг дурдвал:

  • Компанийн үйлдвэрлэлийн осолд өртөгсдөд 5 хором босож зогсон хүндэтгэл үзүүлэх
  • Эрсдэлээс сэргийлье. ХАБЭА-н санамжуудын танилцуулга /Сургалтын инженер Н.Баатархуяг/
  • Компанийн хэмжээнд гарч байсан үйлдвэрлэлийн ослыг давтан гаргуулахгүй байх зорилгоор ОЭДасгал, танхимын сургалт зохион байгуулах /ШҮГХ дарга Н.Даваасүрэн/
  • ХАБЭА тухай хууль, ААДүрэм, ТАДүрмээр асуулт хариултын АХА тэмцээн зохион байгуулах /ХАБЭА инженер С.Төрбат/
  • Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалт /Эмч Ц.Жавзандулам/

АХА тэмцээнийн тэргүүн байранд ШҮГХ-ийн ээлжийн ахлах инженер Э.Намуунбаяр, хоёрдугаар байранд тоолуур тохируулга, электроникийн инженер Б.Мөнхмандах нар шалгарч гүйцэтгэх захирлын тушаалаар шагнал цалингаа 100% авахаар боллоо.