Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажлууд

  1. “Багануур дүүргийн 0,4-6 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил”-ыг “Бридж констракшн” ХХК гүйцэтгэж байна. Ажлын явц 80 хувьтай, 0,4 кВ-ын ЦДАШ-ын ажил бүрэн дууссан. 6 кВ-ын ЦДКШ-ын ажил дуусах шатандаа явж байна. Одоогоор тоолуур нэгтгэлийн щит монтажлах ажил, ЦДКШ-ын муфьт хийх, тэмдэг тэмдэглэгээ хийх ажлууд явагдаж байна.
  1. “Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 0,4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил”-ыг “Энерготех сервис” ХХК гүйцэтгэж байна. Ажлын явц 85 хувьтай, Тоолуур нэгтгэлийн щит угсрах, айл өрхийг ухаалаг тоолуурт холбох, орон сууцны тоолуур нэгтгэлийн щитний ажлуудаас бусад ажил бүрэн хийгдэж, дуусан байна.
  1. Дорноговь аймгийн Сайншанд сумын 35/6 кВ-ын Өвөршанд дэд станцын хүчдэлийн түвшинг 35/10 кВ болгох, трансформаторын чадлыг 1*10000 кВА болгож, бусад тоноглолыг шинэчлэх ажлыг Дахот ХХК гүйцэтгэж, 2020 оны 7-р сарын 12-ны өдөр техникийн комисс ажиллаад байна.