Тус компанийн техникийн өргөтгөсөн шуурхай 2020 оны 08 дугаар сарын 18-наас 08 дугаар сарын 20-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдав. Шуурхай зөвлөгөөнөөр хийгдэж байгаа Их засвар, ТЗБАХ, ХО, УЗ-ын ажлуудын явц, гүйцэтгэлийн акт, баримт бичгийн бүрдэл, ашиглалтын түвшин тогтоох, ХАБЭА-н 3 дугаар шатны үзлэгээр илэрсэн гэмтэл, зөрчлийн судалгаа тэдгээрийг устгах ажлын материал сэлбэгийн зардлын хэмжээ, 6-35 кВ-ын ЦДАШ, ЦДКШ, хүчний трансформатор тэдгээрийн реле хамгаалалт автоматикийн байгууламжийн ажиллагаа, тасралтын судалгаа, шинжилгээ дүгнэлтийг авч хэлэлцсэн. Мөн дэд станц, шугам, тоноглолууд, автомашин механизм, барилга байгууламжуудад эрсдэлийн үнэлгээ хийх, үнэлгээний дагуу 2021 онд хийгдэх ИЗ, ТЗБАХ, ХО-ын ажлыг төлөвлөгөөг хэлэлцэн, ажлын тоо хэмжээ, эзэлхүүнийг тодорхойлж, хийгдэх ажлын төсвийг хүлээн авсан.
Зөвлөгөөнд нийт компаний болон салбарын нийт 26 инженер техникийн ажилтан хамрагдсан. Зөвлөгөөнийг Түгээх үйл ажиллагаа хариуцсан бодлогын хэлтэсийн дарга Д.Мөнхтулга удирдан явуулсан. Хурлын явцад компанийн гүйцэтгэх захиралыг түр орлон гүйцэтгэгч Г.Шүрэнчулуун, СХҮАХ дэд захирал Ж.Ганбаатар нар оролцож үүрэг даалгавар чиглэл өгч ажилласан.