Хэнтий аймгийн Өндөрхаан хотын нам хүчдлийн сүлжээг бүрэн шинэчлэх ажлыг “Алтай трест” ХХК хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Хэнтий аймаг нь Төвийн эрчим хүчний системд 1997 онд холбогдсоноос хойш 24 жилийн дараа иж бүрэн шинэчлэгдэх гэж байна. Гэрээт ажлын хүрээнд 101.44 км урттай 0.4 кВ-ын ЦДАШ-ыг төмөр бетон тулгууртай, СИП дамжуулагчаар солих, тоолуур нэгтгэлийн хайрцаг шинэчлэх, 5484 айл өрхийн тоолуурыг ухаалаг тоолуураар солино. Мөн 6 кВ-ын ЦДКШ, АШ-ыг шинэчлэх, КТПН маягийн дэд өртөө 8 ширхэгийг ачааллын төвд шинээр барина. Төслийн үр өгөөжийн хувьд түгээх сүлжээний найдвартай ажиллагаа сайжирсанаар хэрэглэгчийн тасралтын хугацаа САЙДИ, хэрэглэгчийн тасралтын тоо САЙФИ-ийн үзүүлэлт сайжирна. Тасралтаас шалтгаалж дутуу түгээж байсан цахилгаан эрчим хүчний хэмжээ багасаж, түгээлт нэмэгдэн борлуулалтын орлого сайжирна. Мөн төгсгөлийн цэг дэх хэрэглэгчийн хүчдлийн чанар сайжрах ач холбогдолтой.