БЗӨБЦТС ТӨХК Юнивишн ХХК хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компани Юнивишн ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Санамж бичгийн хүрээнд үйлчлэх хүрээний 7 байршлийн нутаг дэвсгэрт гэр хорооллийн хэрэглэгчдэд шилэн кабелийн сүлжээ байгуулах, гэр хорооллын өрх, албан байгууллагад юнивишнийн олон суваг дамжуулах үйлчилгээ, өндөр хурдны интернетийн үйлчилгээ, суурин утасны үйлчилгээ хүргэхэд хамтран ажиллах болно.