БЗӨБЦТС ТӨХК ШУТИС-ийн Эрчим хүчний сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

“Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуультай хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд Багануур дүүрэгт сургалтын төв байгуулах, үйлдвэрлэл дээр ажиллаж буй инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх , багшлах боловсон хүчнийг үйлдвэрлэл дээр дадлагажуулах, ур чадварыг нэмэгдүүлэх болон эрдэм шинжилгээний хамтарсан судалгаа, хурал, хэлэлцүүлэг, өдөрлөг зохион байгуулах, эрчим хүчний дэвшилтэт технологиудыг эрчим хүчний салбарт нэвтрүүлэх, компанийн өмнө тулгамдаж буй техник технологийн үйл ажиллагаатай холбоотой хүндрэлтэй асуудлуудыг судлан, шийдвэрлэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллана.