Украйны иргэн Андрей Михнев 2019 оны 4 сарын 1-нээс эхлэн Дэлхийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. Ноён Михнев нь Монгол дахь хамтрагч талуудтай Дэлхийн Банкны бодлогын хэлэлцүүлэг болон хэрэгжиж буй хөтөлбөрүүдийг удирдан ажиллаж байгаа юм. Эрчим хүчний салбарт “Эрчим хүчний төсөл-2” хэрэгжиж байгаа болно. Дорноговь аймагт албан томилолтоор ажиллахдаа тус компанид хэрэгжиж буй төслийн явцтай танилцав.