Дэлхийн банкны ‘Эрчим хүчний төсөл – 2’

2018-2023 он

This image has an empty alt attribute; its file name is image-25.png

1.1.ТӨСЛИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Төслийн нэр:                                    Дэлхийн банкны, Эрчим хүчний төсөл-2

Санхүүжүүлэгч байгууллага:       Монгол Улсын Засгийн Газар

Олон Улсын Хөгжлийн Ассоциаци

                                                            Стратегийн уур амьсгалын сангийн Буцалтгүй Тусламж

Эхэлсэн болон дуусах он, сар:   2017-09-01 – 2022-09-30

Санхүүжилтийн хэлбэр:                Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж,

Төслийн нийт санхүүжилт            54,4 сая ам.доллар

Хөнгөлөлттэй зээл                         42 сая ам.доллар

Буцалтгүй тусламж                        12,4 сая ам.доллар

Жилийн хүү                                      1.25 хувь

Зээлийн хугацаа                             40 жил

Үндсэн зээлээс чөлөөлөгдөх       5 жил

хугацаа

1.1.1 Төслийн зорилго, агуулга 

Монгол улсын эрчим хүчний салбар, бүс нутгийн цахилгаан хангамжийг сайжруулах зорилгоор түгээх компаниудын эрчмийн алдагдлыг бууруулж, эдийн засгийн чадавхыг сайжруулах, техникийн найдвартай ажиллагааг хангах, баруун бүсийг байгальд ээлтэй цэвэр эрчим хүчний эх үүсвэрээс дотоодоос хангах зорилготой.

1.1.2 Төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага

2001-2013 онуудад Улаанбаатар хот болон нийт 9 аймгийн цахилгаан түгээх сүлжээ компаниудад хэрэгжүүлсэн Эрчим хүчний төсөл (өмнөх төсөл)-ийн талаар Дэлхийн банкны зүгээс түгээх компаниудад гарсан санхүүгийн болон техникийн үр ашиг Монгол улсын нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой гэсэн дүгнэсэн.

Орон нутгийн түгээх сүлжээнүүдэд ашиглагдаж байгаа шугам тоноглолууд нь 1960-1990 онуудад үе шаттайгаар суурилуулагдсан бөгөөд олон жил ашиглагдсан насжилт өндөр, ашиглалтын хугацаа дууссан, цаашид дахин үйлдвэрлэхээ больж үйлдвэрлэлээс хасагдсан, засвар үйлчилгээ хийхэд шаардлагатай сэлбэг материалын олдоц муудсан зэргээс шалтгаалж ашиглалтын зардал өндөр гардаг.

Хэрэглэгч дээрх тасралтын хугацаа болон тасралтын тооны үзүүлэлт өндөр байгаагаас шалтгаалж цахилгаан эрчим хүчний хэмжээ дутуу түгээгдэж, борлуулалтын орлогоо алдаж байна.

1.1.3 Төслийн хүрээнд хийгдэх ажил

Түгээх сүлжээний алдагдлыг бууруулах бүрэлдэхүүний хүрээнд БЗӨЦТС, ЭБЦТС болон ЦДҮС ТӨХК-д дараах шинэчлэлийн ажлууд хийгдэнэ. Үүнд:

  1. Цахилгаан 0.4-10 кВ дамжуулах шугамын шинэчлэлийн ажлын хүрээнд 913 км 0.4 кВ-ын шугам сүлжээний шинэчлэл, 79 км 6-10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 15 км 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугам, 31 км 6-10 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугамыг шинэчлэх;
  2. Тоолуур хэмжих хэрэгслийн шинэчлэлийн ажлын хүрээнд 78000 хэрэглэгчдэд ухаалаг тоолуурын суурилуулна.
  3. 6-35 кВ-ын дэд станц, хуваарилах байгууламжийн шинэчлэл хүрээнд 2 ш 35 кВ-ын дэд станц, 38 агаарын дэд станц, 46 трансформаторыг солих, 2 ш хаалттай хуваарилах байгууламж шинээр барих;
  4. ЦДҮС ТӨХК-ийн Багануур болон Хангайн салбарт хуваарилах байгууламжийн өргөтгөл (35 кВ-ын 10 ком вакум таслуур  суурилуулна)

Нарны цахилгаан станцын бүрэлдэхүүний хүрээнд ББЭХС ТӨХК-д дараах ажлуудыг гүйцэтгэнэ. Үүнд:

  1. Ховд аймгийн Мянгад сумын дэд станцыг түшиглэн 10МВ-ын нарны цахилгаан станц барих;
  2. Ховд аймгийн Мянгад сумын дэд станцыг шинэчлэх.

1.1.4 Төслийн үр дүн

  • Түгээх сүлжээний дээрх шугам тоноглолуудыг шинэчилснээр хэрэглэгчдийг чанартай, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ.
  • Жил бүр түгээх компаниудын үйл ажиллагааны зардалд  суудаг их болон урсгал засварын ажил хийгдэхгүй болсноор эцсийн хэрэглэгчдийн төлөх цахилгааны үнэ тариф буурах боломж бүрдэнэ.
  • Одоо ашиглагдаж буй 6-35 кВ-ын трансформатор, тосон таслууруудын тосыг худалдан авах нөөцлөх шаардлагагүй болох бөгөөд 1990 оноос өмнө үйлдвэрлэгдсэн тусгаарлах тосонд агуулагддаг PVC буюу полихлор бифенилийг устгах байгаль орчинд хоргүй болгох боломж бүрдэнэ
  • Түгээх сүлжээний найдвартай ажиллагаа сайжирснаар хэрэглэгч дээрх тасралтын хугацаа САЙДИ, хэрэглэгч дээрх тасралтын тоо САЙФИ-ийн үзүүлэлт сайжирна. Тасралтаас шалтгаалж дутуу түгээж байсан ЦЭХ-ний хэмжээ багасаж, түгээлт нэмэгдэн борлуулалтын орлого сайжирна.
  • Төсөл хэрэгжсэнээр 9 аймгийн төв, 3 сумын 80 мянга орчим хэрэглэгч хамрагдана. Жилд нийтдээ 23.48 сая кВт.цаг цахилгаан эрчим хүчний алдагдал буурах бөгөөд үүнийг хэрэглэгчдэд борлуулдаг цахилгаан эрчим хүчний дундаж үнэ болох 198.2 төгрөгөөр тооцоход 4,6 тэрбум төгрөгийн хэмнэлт гарна.

ТӨСӨЛД ХАМРАГДАХ ХҮН АМЫН ТОО

Хүснэгт 1

Д/дАймаг сумын нэрХүн амын тоо
1Улаанбаатар хот. Багануур дүүрэг28,787
2Хэнтий аймаг. Хэрлэн сум22,961
3Дорноговь аймаг. Сайншанд сум24,059
4Говь-сүмбэр аймаг. Сүмбэр сум17,399
5Дундговь аймаг. Сайн-цагаан сум12,800
6Дорноговь аймаг. Замын-Үүд сум17,519
7Хэнтий аймаг. Бор-Өндөр сум8,935
 НИЙТ123,525



БҮЛЭГ III.  БЗӨБЦТС ТӨХК-д хэрэгжиж буй ТӨСЛИЙН хэрэгжилт БАЙДАЛ

“Эрчим хүчний төсөл-2’’-ын хүрээнд  Багануур дүүрэг, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сум, Дундговь аймгийн Сайнцагаан сум, Хэнтий аймгийн Хэрлэн сум, Бор-Өндөр сум нийт 4 аймгийн төв, 1 дүүрэг, 2 сумын төвд төсөл хэрэгжинэ. Төслийн ажлуудыг бүрэн хийж гүйцэтгэхийн тулд бараа материалын 7, ажил гүйцэтгэх  9, зөвлөх үйлчилгээний 7 тендерийг зохион байгуулж, гэрээ байгуулан ажиллах ёстой.

3.1 БАГАНУУР ДҮҮРГИЙН 0.4-6 кВ-ЫН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭГ ШИНЭЧЛЭХ

ЭРЧИМ ХҮЧНИЙ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ЯВЦ

Багануур дүүрэгт 84,5 км 0.4 кВ-ын ЦДАШ шинэчлэх, 0.14 км 0.4 кВ-ын ЦДКШ татах, 0.3 км 6 кВ-ын ЦДАШ барих, 10.43 км 6кВ-ын ЦДКШ татах, 1 иж бүрэн агаарын дэд өртөө барих, 8470 ширхэг ухаалаг тоолуур суурилуулах ажлыг гүйцэтгэнэ.

ЭРЧИМ ХҮЧНИЙ БАРИЛГА УГСРАЛТ ХИЙГДЭХ БАЙРШЛЫН ТОО

Хүснэгт 4

Д/дЭрчим хүчний төсөл-2-ын хүрээнд хийгдэх ЭХБУ-ын ажилБайршлын тоо
1.0.4 кВ-ын ЦДАШ шинээр угсрах21
2.6 кВ-ын ЦДАШ, 6/0.4 кВ-ын дэд өртөө шинээр угсрах1
3.6 кВ-ын ЦДКШ шинээр угсрах8
 Нийт30



Шинээр угсрах 0.4 кВ-ын ЦДАШ

0.4 кВ-ын ЦДАШ-ын ЭХБУ-н ажил 21 байршилд гүйцэтгэхээс 100%-ийн биелэлттэй.

Шинээр баригдах 6/0.4 кВ-ын дэд өртөө, 6 кВ-ын ЦДАШ-ын угсралт

6/0.4 кВ-ын дэд өртөөний 1 байршилд гүйцэтгэх ЭХБУ-н ажил ажил 100%-ийн биелэлттэй.

Шинээр суурилуулах 6 кВ-ын ЦДКШ

6 кВ-ын ЦДКШ-ын ЭХБУ-ын ажил 8 байршилд гүйцэтгэхээс 8 байршилд ажлын гүйцэтгэл 100%-ийн биелэлттэй.

          Багануур дүүргийн 0.4-6 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажил гүйцэтгэхээр “Бридж констракшн” ХХК-тай  №W-NCB-A-14-1 дугаар гэрээг байгуулан ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан.

  • Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08-р сарын 18-ны өдрийн А/80 тоот тушаалаар батлагдсан Техникийн комисс 2021 оны 09-р сарын 13-ны өдөр ажилласан.
  • Эрчим хүчний Сайдын 2021 оны 11-р сарын 22-ны өдрийн А/237 тоот тушаалаар байгуулагдсан Улсын комисс 2021 оны 12-р сарын 10-ны өдөр ажиллаж барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан.

          3.1.1 Багануур дүүргийн орон сууцны хуваарилах хайрцаг, тэжээлийн кабель, шугам, дагалдах тоноглолыг нийлүүлэх ажлын явц

          “Энержи Тех Прогресс” ХХК-ийн үйлдвэрлэсэн загварын щитний хайрцгийг “БЗӨБЦТС” ТӨХК-ийн Төслийн багтай хамтарч хайрцгийн техникийн шийдэл сайжруулан, гэрээг сунгах асуудлыг ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын хурлаар оруулж шийдвэрлүүлсэн. Гэрээнд заагдсан 1040 ширхэг орон сууцны хуваарилах хайрцаг, тэжээлийн кабель, шугам, дагалдах тоноглолыг 100% бүрэн нийлүүлж, Багануур салбарт хүлээлгэн өгсөн.

3.2 ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН СҮМБЭР СУМЫН ТӨВИЙН 0.4-6 КВ-ЫН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭГ ШИНЭЧЛЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ЯВЦ

ЭРЧИМ ХҮЧНИЙ БАРИЛГА УГСРАЛТ ХИЙГДЭХ БАЙРШЛЫН ТОО

Хүснэгт 5

Д/дЭрчим хүчний төсөл-2-ын хүрээнд хийгдэх ЭХБУ-ын ажилБайршлын тоо
1.0.4 кВ-ын ЦДАШ шинээр угсрах15
2.6 кВ-ын ЦДАШ шинээр угсрах5
3.6 кВ-ын ЦДКШ шинээр угсрах4
4.6/0.4 кВ-ын дэд өртөө шинээр барих3
 Нийт27



Шинээр угсрах 0.4 кВ-ын ЦДАШ

0.4 кВ-ын ЦДАШ-ын ЭХБУ-н ажил 15 байршилд гүйцэтгэхээс 15 байршилд хийгдсэн. 100%-ийн биелэлттэй.

Шинээр баригдах 6 кВ-ын ЦДАШ-ын угсралт

6 кВ-ын ЦДАШ-ын эрчим хүчний барилга угсралтын ажил 5 байршилд гүйцэтгэхээс 5-н байршилд хийгдэж 100%-ийн биелэлттэй байна.

Шинээр суурилуулах 6 кВ-ын ЦДКШ-ын угсралт

6 кВ-ын ЦДКШ-ын ЭХБУ-ын ажил 4 байршилд гүйцэтгэхээс 100%-ийн биелэлттэй.

Шинээр баригдах 6/0.4 кВ-ын дэд өртөөний угсралт

6/0.4 кВ-ын дэд өртөөний ЭХБУ-ын ажил 3-н байршилд гүйцэтгэхээс 3 байршилд 100%-ийн гүйцэтгэлтэй.

            Говьсүмбэр аймгийн 0.4-6 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажлыг гүйцэтгэхээр “Энерготех сервис ” ХХК-тай №W-NCB-A-14-2 дугаартай гэрээг байгуулан

  • Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны 08-р сарын       18-ны өдрийн А/81 тоот тушаалаар батлагдсан Техникийн комисс 2021 оны 08-р сарын 30-ны өдөр ажилласан.
  • Эрчим хүчний сайдын 2021 оны 11-р сарын 18-ны өдрийн А/235 тоот тушаалаар байгуулагдсан Улсын комисс 2021 оны 12-р сарын 09-ний өдөр ажиллаж барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан.

3.3 35/6 КВ-ЫН ӨВӨРШАНД ДЭД СТАНЦЫН ХҮЧДЭЛИЙН ТҮВШИНГ ӨӨРЧИЛЖ 35/10 КВ-ЫН ХҮЧДЭЛИЙН ТҮВШИНД ШИЛЖҮҮЛЭХ, ТРАНСФОРМАТОРЫН ЧАДЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ, БУСАД ТОНОГЛОЛЫГ БҮРЭН ШИНЭЧЛЭХ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫН ЯВЦ

Хүснэгт 6
Д/дХийгдэх ажилТөлөвлөгөөНийт ажлын гүйцэтгэл /хувиар/
1Трансформатоын суурийн ажил1 ком100.0
2Тоног төхөөрөмжийн суурийн ажил1 ком100.0
3Төмөр торон хашаа75 м100.0
4Тос дамжуулах шугам ба худаг1 ком100.0
5Дэд станц угсралт1 ком100.0
6Тоноглол буулгах ажил1 ком100.0
7Тоног төхөөрөмж32100.0
8Барилгын засварын буулгах ажил1 ком
910 кВ-ын ХХБ-ын дотор засалын ажил1 ком
10ХХБ-ын гадна  фасад засварын ажил1 ком
11Даатгал1 ком100.0
 НИЙТ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ100.0



35/6 кВ-ын Өвөр шанд дэд станцын хүчдэлийн түвшинг өөрчилж 35/10 кВ-ын хүчдэлийн түвшинд шилжүүлэх, трансформаторын чадлыг нэмэгдүүлэх, бусад тоноглолыг бүрэн шинэчлэх барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр “Да хот” ХХК-тай гэрээ байгуулан ажлыг бүрэн гүйцэтгэж дууссан. Техникийн болон Улсын комисс ажиллаж барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан.

          3.3.1 Өвөршанд дэд станцын хүчдэлийн түвшинг өөрчлөх ажилтай холбогдуулан  10/0.4 кВ-ын 46 ширхэг трансформаторыг нийлүүлэх ажил

            Дорноговь ЦТСС –ын эзэмшлийн  дэд өртөөнүүдэд шинээр суурилуулах 46 ширхэг хүчний трансформаторын оруулгын кабель, АТП, КТПН маягийн дэд өртөөнүүдийн суурийн тусгаарлагчийг төв компани болон салбарын хэмжилт, туршилтын инженер, техникийн ажилтнууд туршсан. Тендерт шалгарсан “Актив энержи зоне” ХХК-ийн нийлүүлсэн  46 ширхэг 10/0,4 кВ-ын  100-1000 кВА чадалтай хүчний трансформаторын  бичиг баримтын төслийг хянаж, техникийн шаардлагын тодорхойлолтуудыг  баталгаажуулан, туршилт хийж, ТНБДаргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг 100% бүрэн нийлүүлэгдсэн трансформаторуудыг хүлээн авсан.

3.4 ХЭНТИЙ АЙМГИЙН ХЭРЛЭН СУМ, БОР-ӨНДӨР СУМ, ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЙНШАНД, ЗАМЫН-ҮҮД СУМДЫН 0,4-6КВ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭГ ШИНЭЧЛЭХ, САЙЖРУУЛАХ АЖЛЫН ЗУРАГ ТӨСВИЙН АЖЛЫН ЯВЦ

Хэнтий аймгийн Хэрлэн сум, Бор-Өндөр сум, Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумдын 0,4-6кВ түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажлын зураг төсвийн гүйцэтгэгч “Баясалтөгс” ХХК-ийн зургийн инженер, техникийн ажилтнуудад ТУХ-оор батлагдсан ажлын эзлэхүүн, техникийн нөхцөл, зургийн даалгаврыг газар дээр танилцуулж ажлыг эхлүүлсэн. Зураг төсөл хийх явцад тухайн сум орон нутгийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, онцгой байдал хариуцсан удирдах ажилчидтай уулзалт зохион байгуулж, ажлын зураг дээр зөвшилцөж саналыг тусгасан. ЭХХТ-өөс томилогдсон хөндлөнгийн шинжээчээр баталгаажуулсан зураг, төсвийг ТНБДаргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг хүлээн авсан. 

3.5 БАГАНУУР ДҮҮРЭГ, ГОВЬСҮМБЭР АЙМАГ, ХЭНТИЙ АЙМГИЙН ТӨВД БАРИГДАХ ХХБ, ДУНДГОВЬ АЙМГИЙН 0,4-6 КВ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭГ ШИНЭЧЛЭХ, САЙЖРУУЛАХ АЖЛЫН ЗУРАГ ТӨСВИЙН АЖЛЫН ЯВЦ

          Багануур дүүрэг, Говьсүмбэр аймаг, Хэнтий аймгийн төвд баригдах ХХБ, Дундговь аймгийн 0,4-6 кВ түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажлын зураг төсвийн гүйцэтгэгч “Шугам” ХХК-ийн зургийн зургийн инженер, техникийн ажилтнуудад ТУХ-оор батлагдсан ажлын эзлэхүүн, техникийн нөхцөл, зургийн даалгаврыг газар дээр танилцуулж ажлыг эхлүүлсэн. Зураг төсөл хийх явцад тухайн сум орон нутгийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, онцгой байдал хариуцсан удирдах ажилчидтай уулзалт зохион байгуулж, ажлын зураг дээр зөвшилцөж саналыг тусгасан. ЭХХТ-өөс томилогдсон хөндлөнгийн шинжээчээр баталгаажуулсан зураг, төсвийг ТНБДаргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг хүлээн авсан.

3.6 ДУНДГОВЬ АЙМГИЙН ТӨВ САЙНЦАГААН СУМЫН 6-0,4 КВ-ЫН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭГ ШИНЭЧЛЭХ, САЙЖРУУЛАХ АЖИЛ

Дундговь аймгийн Сайнцагаан сумын түгээх сүлжээг шинэчлэх, сайжруулах ажлыг Проект Ватт ХХК 3,321.1 сая.төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр хийж гүйцэтгэхээр шалгарч W-NCB-A-20 дугаартай гэрээг 2020 оны 11-р сарын 06-ны өдөр байгуулсан.

2021 оны 3-р сард улаан шугам тавьж, барилга угсралтын ажлын талбайг хүлээлцсэн.

2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар ажлын явц- 84,2% үргэлжилж байна. Гэрээний хугацааг  2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сунгахаар  “ЭХТ-2”-т санал хүргүүлсэн.

 6 кВ-ын ЦДАШ АС-70/11 маркийн дамжуулагч утас нийлүүлэгч компанитай гэрээ байгуулсан. Хил гааль хаагдсантай холбоотойгоор нийлүүлэгдээгүй байна.

Төслийн нэгжээс 2022  онд нийт  3 удаа томилолтоор ажиллаж, хурлын тэмдэглэлтэй шийдвэрээр захиалагч, гүйцэтгэгч, зохиогчийн хяналт гүйцэтгэгч, ашиглагч байгууллагуудад  үүрэг даалгавар өгөгдөн биелэлтийг хангуулж ажилласан.

3.7 ДОРНОГОВЬ АЙМГИЙН ТӨВ САЙНШАНД СУМЫН 10-0,4 КВ-ЫН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭГ ШИНЭЧЛЭХ, САЙЖРУУЛАХ АЖИЛ

Дорноговь Сайншанд сумын 6-0,4 кВ-н түгээх сүлжээг шинэчлэх сайжруулах ажлыг Биндэгноров ХХК  3,047.8  сая.төгрөгөөр гүйцэтгэхээр шалгарч W-NCB-A-21 дугаартай гэрээг 2020 оны 11-р сарын 06-ны өдөр байгуулсан.

2021 оны 3-р сард Дорноговь аймгийн Сайншанд суманд ТХН-ээс албан томилолтоор ажиллаж барилга угсралтын ажлын талбайг хүлээлцсэн.

2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар ажлын явц- 94.3 % үргэлжилж байна. Гэрээний хугацааг  2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сунгахаар  “ЭХТ-2”-т санал хүргүүлсэн.

Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдал, хатуу хөл хорио, зарим ажилтнууд ковид-19 цар тахлын халдвар авсан, хил гаалиар бараа материал нийлүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал, тодорхойгүй хугацааны        Замын-үд Эрээний хилийн боомтыг хаасан зэрэг хүндрэлтэй нөхцөл байдлуудаас шалтгаалан хугацааны хоцрогдолтой явж байна.

2022 онд Төслийн нэгжээс нийт 4 удаагийн томилолтоор ажиллаж хурлын тэмдэглэлээр үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулан ажилласан.

  • ДОРНОГОВЬ АЙМГИЙН ЗАМЫН-ҮҮД СУМЫН 10-0,4 КВ-ЫН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭГ ШИНЭЧЛЭХ, САЙЖРУУЛАХ АЖИЛ

Дорноговь Замын-Үүд сумын 6-0,4 кВ-н түгээх сүлжээг шинэчлэх сайжруулах ажлыг Саруул өргөө констракшн ХХК 1,413.5 сая.төгрөгөөр гүйцэтгэхээр шалгарч W-NCB-A-22 дугаартай гэрээг 2020 оны 11-р сарын 06-ны өдөр байгуулсан.

2021 оны 3-р сард Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ТХН-ээс албан томилолтоор ажиллаж барилга угсралтын ажлын талбайг хүлээлцсэн. 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар ажлын явц-85% үргэлжилж байна. Гэрээний хугацааг  2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сунгахаар  “ЭХТ-2”-т санал хүргүүлсэн.

2022 онд Төслийн нэгжээс нийт 2 удаагийн томилолтоор ажиллаж хурлын тэмдэглэлээр нийт 25 үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулан ажилласан.

3.9 ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМЫН 6-0,4 КВ-ЫН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭГ ШИНЭЧЛЭХ, САЙЖРУУЛАХ АЖИЛ

Хэнтий Бор-Өндөр сумын 6-0,4 кВ-н түгээх сүлжээг шинэчлэх сайжруулах ажлыг Мон-Энержи корпораци ХХК 1,571.3 сая.төгрөгөөр гүйцэтгэхээр шалгарч W-NCB-A-24 дугаартай гэрээг 2020 оны 12-р сарын 21-ний өдөр байгуулсан.

2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар ажлын явц- 91.25 % үргэлжилж байна. Гэрээний хугацааг  2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сунгахаар  “ЭХТ-2”-т санал хүргүүлсэн.

2022 онд Төслийн нэгжээс нийт 2 удаагийн томилолтоор ажиллаж хурлын тэмдэглэлээр нийт 27 үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулан ажилласан.

  • ХЭНТИЙ АЙМГИЙН ХЭРЛЭН СУМЫН 6-0,4 КВ-ЫН ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭГ ШИНЭЧЛЭХ, САЙЖРУУЛАХ АЖИЛ

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 6-0,4 кВ-н түгээх сүлжээг шинэчлэх сайжруулах ажлыг “Алтай трест” ХХК 6,108.5 сая.төгрөгөөр гүйцэтгэхээр шалгарч W-NCB-A-23-2 дугаартай гэрээг 2021 оны 09-р сарын 03-ны өдөр байгуулсан.

2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд  албан томилолтоор ажиллаж “Ажил эхлүүлэх зөвшөөрөл”-ийг авч барилга угсралтын ажлын эхлүүлсэн.

Ажлын нийт гүйцэтгэл 5.0 хувь. 0.4 кВ-ын ЦДАШ-ын төмөр бетон тулгуур босголтын ажил хийгдсэн. 10.8 хувийн гүйцэтгэлтэй. Гэрээ цуцлагдсан. Төсвийг шинэчлэн дахин тендер зарлагдахаар болсон.

  • ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ

3.12 БУСАД ХЭРЭГЖИЖ ДУУССАН АЖЛУУД:

  • БЗӨБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчдэд Үйлчлэх Төвүүдэд техник хэрэгсэл /суурин компьютер, ухаалаг дэлгэц, хэвлэгч машин, дата сервер, веб сервер/ ханган нийлүүлэх ажил гүйцэтгэгчээр “Саммит компьютер технологи” ХХК шалгарч №G-NCB-A8-1 дугаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Батлагдсан графикийн дагуу компанийн харьяа салбар хэсгүүдэд хуваарилагдсан болно.
  • Чадавхыг бэхжүүлэх сургалтад компанийн 19 ажилтан Нарны станцын туршлага солилцох дотоодын сургалт, Түгээх сүлжээний  автоматжуулалт, Тералко эрчим хүчний академийн сургалт Филиппин улсад, Олон улсын эрчим хүч инженерчлэлийн сургалтад хамруулах ажил хийгдсэн байна.
  • Борлуулалт, санхүүгийн арилжааны автоматжуулсан систем суурилуулж, ухаалаг тоолуурын системтэй холбох ажил гүйцэтгэгч “EСМ” ХХК-тай №G-NCB-A-9 дугаар гэрээ байгуулан, программын зүгшрүүлэх ажил хийгдсэн. ТНБДаргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг хүлээн авсан.
  • 1 ба 3 фазын ухаалаг тоолуур, өгөгдөл цуглуулагч, гүйдлийн трансформатор нийлүүлэх тендерт ДСЦТС ТӨХК болон SHENZEN CLOU ELECTRONICS CO.LTD түншлэл 1,913,4 мян.долларын үнийн саналаар шалгарч G-ICB-A-16-2 дугаартай гэрээ байгуулан ажиллаж байна. Ажлын гүйцэтгэл 100 хувь.

Багануур дүүргийн төвийн 0.4-6 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх сайжруулах барилга угсралтын ажил

This image has an empty alt attribute; its file name is 1-576x1024.jpg
This image has an empty alt attribute; its file name is 3-576x1024.jpg
This image has an empty alt attribute; its file name is 4-576x1024.jpg
This image has an empty alt attribute; its file name is 2-576x1024.jpg

Говьсүмбэр аймгийн төвийн 0.4-6 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх сайжруулах барилга угсралтын ажил

This image has an empty alt attribute; its file name is image-2.png
This image has an empty alt attribute; its file name is image-4.png
This image has an empty alt attribute; its file name is image-3.png
This image has an empty alt attribute; its file name is 5-1024x682.jpg

35/10 кВ-ын Өвөршанд дэд станцын гүйцэтгэлийн зураг   

This image has an empty alt attribute; its file name is image-7.png
This image has an empty alt attribute; its file name is image-9.png
This image has an empty alt attribute; its file name is image-11.png
This image has an empty alt attribute; its file name is image-8.png
This image has an empty alt attribute; its file name is image-10.png
This image has an empty alt attribute; its file name is image-12.png

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 6-0.4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх сайжруулах барилга угсралтын ажил

This image has an empty alt attribute; its file name is image-13.png
This image has an empty alt attribute; its file name is image-15.png
This image has an empty alt attribute; its file name is image-14.png
This image has an empty alt attribute; its file name is image-16.png

Дорноговь аймгийн төв Сайншанд сумын 10-0.4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх сайжруулах барилга угсралтын ажил

This image has an empty alt attribute; its file name is image-17.png
This image has an empty alt attribute; its file name is image-18.png

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 10-0.4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх сайжруулах барилга угсралтын ажил

This image has an empty alt attribute; its file name is image-20.png

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 6-0.4 кВ-ын цахилгаан түгээх сүлжээг шинэчлэх сайжруулах барилга угсралтын ажил

This image has an empty alt attribute; its file name is image-21.png
This image has an empty alt attribute; its file name is image-23.png
This image has an empty alt attribute; its file name is image-22.png
This image has an empty alt attribute; its file name is image-24.png
This image has an empty alt attribute; its file name is 8.4.14_Page_17-1024x724.jpg
This image has an empty alt attribute; its file name is 8.4.14_Page_18-1024x724.jpg
This image has an empty alt attribute; its file name is 8.4.14_Page_19-1024x724.jpg
This image has an empty alt attribute; its file name is 8.4.14_Page_20-1024x724.jpg
This image has an empty alt attribute; its file name is 8.4.14_Page_21-1024x724.jpg
This image has an empty alt attribute; its file name is 8.4.14_Page_22-1024x724.jpg
This image has an empty alt attribute; its file name is 8.4.14_Page_23-1024x724.jpg
This image has an empty alt attribute; its file name is 8.4.14_Page_24-1024x724.jpg