‘ЭХТ-2’-ын техникийн хяналт

“Эрчим хүчний төсөл-2”-ын хүрээнд тус компанид хэрэгжиж буй нам хүчдлийн сүлжээг шинэчлэх ажил хийгдэж байна. Төслийн хүрээнд “Мон-Энержи Корпораци” ХХК, “Биндэгноров” ХХК, “Саруул Өргөө Корпораци” ХХК-иудын хийж байгаа Эрчим хүчний барилга угсаралтын ажлын явцыг Эрчим хүчний төсөл-2, Төслийн нэгж, гүйцэтгэгч, зургийн компаниийн төлөөлөлөөс бүрдсэн бригад  2022 оны 11 дүгээр сарын 07-ноос- 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хооронд төслийн талбайд техникийн хяналтыг хийж ажилласан. Энэ удаагийн албан томилолт нь техникийн комисс, улсын комисс ажлуулахын өмнөх хяналт байв. Техникийн комисс ажиллахад бэлэн эсэхийг шалгах, бэлтгэлийг хангуулах зорилго бүхий томилолт байсан.