Дорноговь цахилгаан түгээх сүлжээ салбарт улсын комисс ажиллав

Дорноговь Сайншанд сумын 10-0.4 кВ-ын нам хүчдлиийн түгээх сүлжээг шинэчлэх сайжруулах ажлыг “Биндэгноров” ХХК  3,047,8  сая.төгрөгийн төсөвт өртөгтэйгээр, W-NCB-A-21 дугаартай гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр ЭХЯ-тай гэрээ байгуулан ажлыг хийж гүйцэтгэсэн.  2023 оны 03 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд ЭХ-ний Сайдын А/63 тоот тушаалын дагуу улсын комисс төслийн талбайд ажиллаж байнгын ашиглалтанд хүлээн авсан.