Дүүргийн Засаг даргын тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 7/58 дугаар Бүх нийтийн их цэвэрлэгээ

Дүүргийн Засаг даргын тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн даргын 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 7/58 дугаар Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай албан бичгийн дагуу компанийн хэсгийн хэмжээнд их цэвэрлэгээг 04 дүгээр сарын 27-ны өдөр байгууллагын ойр орчмын 50м газар, 04 дүгээр сарын 28-ны өдөр нарийн нуур хэсгийн далангийн хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгуулж ажиллалаа. Тус цэвэрлэгээнд давхардсан тоогоор нийт 97 албан хаагч оролцож 12467м2 газраас 4тн гаруй хог хаягдлыг цэвэрлэж төв хогийн цэгт буулгаж ажилласан.