Дэлхийн банкны төлөөлөгчид ажлын явцтай танилцав

ЭХТ-2 хүрээнд хэрэгжсэн УБ хотын Багануур дүүрэг, Хэнтий аймгийн Хэрлэн сумдын ажлын явцтай танилцахаар Дэлхийн банкны Зүүн Ази болон Номхон далайн үйл ажиллагаа хариуцсан менежер Жие Танг, Монгол улс хариуцсан Яанжин Сонг, Санхүү хариуцсан Донгмей Жианг нар 2023 оны 04 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд тус компанид ажиллав. Томилолтын үеэр 0.4 кВ ЦДСШ, гэр хороололын тоолуур нэгтгэлийн хайрцаг, орон сууцны барилга дахь тоолуур суурилуулалт, РП-ний угсралт болон ажиллагааг шалгаж зөвлөмж өгөв.