Эрчим хүчний сайдын 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн А/151 тоот тушаалаар “W-NCB-A-23-3” дугаартай гэрээний дагуу Хэнтий аймгийн Хэрлэн суманд 6/0.4 кВ-ын сүлжээг шинэчлэн, сайжруулах ажлыг “Энерготехсервис” ХХК хийж гүйцэтгэсэн. Комисс 2024 оны 07 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд төслийн талбайд ажиллав.Улсын комиссын бүрэлдэхүүнд тус компаниас Түгээх үйл ажиллагаа хариуцссан бодлогын хэлтэсийн дарга Б.Төмөрхуяг, Төслийн инженер А.Лхамсүрэн, Хэнтий цахилгаан түгээх сүлжээ салбарын Ерөнхий инженер Б.Одбаяр нар ажиллаж, үүрэг даалгавар өгч ажилласан.