W-NCB-A-20 гэрээний дугаартай шинэчлэлийн ажлыг “Проект Ватт” ХХК 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд гэрээлэн ажилласан.
Төслийн хүрээнд 6/0.4 кВ- ын 400 кВа хүчин чадалтай 9 иж бүрдэл дэд өртөө, 6 кВ –ын ЦДАШ-17.8 км, 6 кВ –ын ЦДКШ-6.3 км, 0.4 кВ –ын ЦДКШ-2.5 км, 0.4 кВ–ын ЦДСШ-52.7 км, ухаалаг тоолуур-4352 ширхэгийг шинээр суурилуулсан. Улсын комисс 2023 оны 06 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төслийн талбайд ажиллаж, байнгын ашиглалтанд хүлээн авав.