ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Б.НАЙДАЛАА “БЗӨБЦТС ТӨХК”-д ажиллалаа.

Уулзалтад Компанийн Гүйцэтгэх захирал Д.ГАНТУЛГА, хэлтэс албадын дарга нар болон харьяа салбарын удирдлагуудын бүрэлдэхүүнтэй оролцлоо.
Хурлын үеэр 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, техник тоноглолын бэлэн байдал болон тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл сонсож, санал солилцов.
Эрчим хүчний сайд өвөлжилтийн бэлтгэл ажлыг төлөвлөсөн хугацаанд чанартай дуусгах, техник тоноглолын бэлэн байдлыг хангах, хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр найдвартай, тасралтгүй хангахад онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болголоо.